8-р сарын 14-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо, боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ажил хэргийн уулзалт хийлээ.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ТНБД Б.Баярсайхан хэлэхдээ 2014 он Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн. Хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо мөн шинэ шатанд ахисан. Хятадын тал соёлын хамтын ажиллагаа, гадаадад оюутан суралцуулах, сургуулийн барилгын бүтээн байгуулалт зэрэг олон тал дээр Монголын талд ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлсэнд Монголын тал талархалтай байна. Энэ жил Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. БСШУСЯ-ны зүгээс БНХАУ-ын ЭСЯ болон бусад байгууллагатай хамтран ажиллаж хоёр улсын соёл, боловсролын харилцаа, хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн түлхэц өгч хоёр улсын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахаар ажиллахад бэлэн байна гэлээ.
Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ Хятад, Монгол хоёр улс нь нөхөрсөг хөршүүд. Сүүлийн жилүүдэд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж, хоёр улсын ард түмний нөхөрлөлийн ихээр ойртууллаа. Энэ жил Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд талууд цуврал тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулсан. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын БСШУСЯ-тай хоёр улсын дээрх салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлж, хоёр улсын харилцааны хөгжлийн суурь болсон ард түмний харилцааг бэхжүүлж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн таатай уур амьсгалын бүрдүүлэхээр хичээж хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Уг уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй оролцов.