Элчин сайд Шэнь Миньжуанийн мэндчилгээ

2023-10-09 15:03

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудсанд тавтай морилно уу!

“Айл хүний амь нэг, Саахалтын хүний санаа нэг” гэсэн Монголын зүйр цэцэн үг Хятад Монгол хоёр орны харилцаанд хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг.

Хятад, Монгол бол ойр хөрш,. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, ард иргэдийн амьжиргаанд үр өгөөжөө өгсөөр ирсэн. “Хонь ирж, цай очсон” гэсэн сэтгэл хөдөлгөм үлгэр олон нийтэд түгээж, ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтэрсэн. 

Миний бие болон Элчин сайдын яамны хамт олон Монгол Улсын бүхий л салбарын найз нөхөдтэйгөө хүчин чармайлт гаргаж, хоёр орны өндөр дээд удирдагчуудын тохирилцоог хэрэгжүүлж, хөгжил дэвшил, сэргэн мандалт, орчин үеийн бүтээн байгуулалтын замаар хамтран ажиллаж, хоёр орны хувь заяаны нийгэмлэгийг цогцлоох нэгэн шинэ хуудсыг туурвих болно. 

Элчин сайдын яамны цахим хуудас нь БНХАУ, Хятад Монгол хоёр орны харилцааг ойлгох цонх, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх гүүр болж байгаа. Та бүхэн анхаарлаа хандуулж, бидэнд дэмжиж, илүү үнэтэй санал бодлоо гаргахыг урьж байна. 


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд 

Шэнь Миньжуань 

2023 оны 9-р сарын 22-нд Улаанбаатарт