2016 оны 6-р сарын 20 - 6-р сарын 24-ны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн асуулт хариултын түүвэр

2016-06-27 20:00

 

Асуулт: Вьетнамын талын хүсэлтээр, Хятадын тал аврах ажиллагаанд туслах усан онгоц, тэнгисийн цагдаагийн усан онгоц илгээж мөн Вьетнамын усан онгоцыг Бэйбү буланд нэвтрэхийг зөвшөөрч, Хятадын тал нэг талаас эрж хайх ажиллагааг хийж байна. Холбогдох ажлын байдлаас та танилцуулж чадах уу?

Хариулт: Вьетнамын талын хүсэлтээр, Хятадын тал хэрэг гарсан даруйд Хятадын тэнгисийн аврах төв, Хятадын тэнгисийн цагдаагийн газар мөн Хятадын цэргийн багийн нийт 9 усан онгоцыг Бэйбү буланд ослын газар луу илгээж эрж хайх, аврах ажиллагааг хийн, тухайн газрын нөхцөл байдлын дагуу эрж хайх, аврах ажиллагааг улам өрнүүлж байна. 18-нд Хятадын цэргийн арми нэмэлт 4 нисэх онгоцыг аврах ажиллагаанд илгээсэн. Түүнчлэн Хятадын тал дахин 8 загас агнуурын усан онгоцыг илгээн ажиллуулж байна.19-ний өдрийн байдлаар, усан онгоцоор нийт 32 удаагийн, нисэх онгоцоор 6 удаагийн хайлт хийгээд байна. Гэвч одоогоор хараахан олж чадаагүй байна.

Хятадын тал Хятад, Вьетнамын нөхөрсөг харилцаа болон хүмүүнлэг үзлээр Вьетнамын талын осолдсон онгоц болон хүмүүсийг эрж хайн, аврах ажилд үргэлжлүүлэн бүх хүчээ дайчлан туслалцаа үзүүлэх болно.

 

Асуулт: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэг (CIS)-ын гишүүн орнууд болон БНХАУ-ыг хамарсан “Евразийн их түншлэлийн харилцаа” байгуулахыг дурдсан. Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д хийх айлчлалын үеэр Хятадын талтай холбогдох томоохон төслүүдийн хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэнэ. Хятадын тал үүнд ямар байр суурьтай байна вэ?

Хариулт: Хятад, Орос хоёр тал томоохон төслүүдийн хамтын ажиллагааг өндрөөр чухалчлан үзэж, хоёр талын хамтын хүчин чармайлтаар томоохон төслүүдийн хамтын ажиллагааг харилцан ашигтай байх үлгэр жишээ төсөл болгохыг хүсэж байна. Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 25-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Хоёр орны тэргүүн нар уулзалт хийж, хэд хэдэн улс төрийн чухал баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд, Ерөнхий сайд Ли Кэчянь, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян нар Ерөнхийлөгч В.Путинд тус тус бараалхана. Хоёр тал таны дурдсан чухал хамтын ажиллагааны асуудлуудыг гүн хэлэлцэж, хоёр талын холбогдох газар болон аж ахуйн нэгж байгууллагуудтай бодит хамтын ажиллагааны цуврал баримт бичигт гарын үсэн зурах болно. Бид холбогдох байдал болон мэдээллийг шуурхай мэдэгдэх болно.

 

Асуулт: Өнөөдөр (22-ны өдөр) БНАСАУ дунд зайны хоёр пуужин хөөргөсөн боловч бүгд амжилтгүй болсон. Япон болон Өмнөд Солонгосын засгийн газар уг нөхцөл байдлын тал дээр санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Хятадын тал мөн энэ удаагийн пуужин хөөргөх туршилтын асуудлаар БНАСАУ-д санаа зовниж буйгаа илэрхийлэх үү?

Хариулт: Бид холбогдох мэдээллийг анхааралдаа авсан. Одоогоор Хойг төвөгтэй нөхцөл байдалтай байна, холбогдох талууд хурцадмал нөхцөл байдлыг нэмэгдүүлэх үйл хөдлөл хийхээс зайлсхийж, хамтдаа тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй.

 

Асуулт: Өнөөдөр (23-ны өдөр) Их Британи Европын холбооноос гарах эсэх тухай бүх нийтийн санал асуулгыг эхлүүлнэ. Хятадын тал Их Британи Европын холбооноос гарахыг харахыг хүсэж байна уу?

Хариулт: Бид Их Британи Европын харилцааны нийтийн санал асуулга явуулах асуудлыг анхааралдаа авсан бөгөөд Их Британийн ард түмний сонголтыг хүндэтгэх болно. Хятадын тал Европын интеграцийн үйл явцыг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд, эв нэгдэлтэй, хүчирхэг, тогтвортой Европын холбоо нь олон улсын үйл хэрэгт чухал нөлөө үзүүлхийг харахыг хүсэж байна. Хятадын тал Их Британитай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгч, Их Британитай бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна.

 

Асуулт: Албаны мэдээлснээр, 6-р сарын 23-нд Хятад, Монгол, Орос гурван улс “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах төлөвлөгөөний хөтөлбөр”–т гарын үсэг зурсан. Та хөтөлбөрийн гол агуулга болон ач холбогдлын талаар танилцуулж болох уу?

Хариулт: 6-р сарын 23-нд Хятад, Монгол, Орос гурван улсын тэргүүн нар гэрч болж, гурван улсын засгийн газрын холбогдох байгууллага, Узбекистаны Ташкент хотод “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах төлөвлөгөөний хөтөлбөр”–т гарын үсэг зурсан. Энэ нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал эрт ургац бөгөөд, “Нэг бүс нэг зам”-ын анхны олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны хонгилын хэрэгжилтийг илтгэх чухал ач холбогдолтой юм.

“Төлөвлөгөөний хөтөлбөр” нь эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын агуулга, санхүүжилт, хэрэгжүүлэх механизм зэргийг тодорхойлж, 32 гол хамтын ажиллагааны төслийг хэлэлцэн тогтоосон бөгөөд дэд бүтэц, харилцан холбоо, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, хил боомтын орчин үеийн шинэчлэл, эрчим хүчний хамтын ажиллагаа, гаал болон хянан шалгалт, хорио цээр, байгаль орчин хамгаалал, шинжлэх ухаан технологийн боловсрол, хүмүүнлэгийн солилцоо, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа болон эрүүл мэнд зэрэг арван том салбарыг хамарсан юм.

Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад олсон томоохон ахиц дэвшил нь гурван тал хамтдаа хэлэлцэн хамтдаа бүтээх зарчмыг баримталж, стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын шийдвэр зориг, итгэлийг нэмэгдүүлж буйг бүрэн илтгэж байгаагаас гадна, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт дахь асар их нөөц бололцоо, ирээдүйн өргөн орон зайг илэрхийлж байгаа юм.

Гурван тал “Төлөвлөгөөний хөтөлбөр”-т гарын үсэг зурсан завшааныг ашиглан, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан холбооны бүтээн байгуулалтыг хөгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих зорилгоо биелүүлнэ гэдэгт найдаж байна.