2016 оны 7-р сарын 11- 7-р сарын 15-ны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн асуулт хариултын түүвэр

2016-07-18 16:00

 

Асуулт: Хятадын тал яагаад Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж байна вэ?

Хариулт: Хариулт нь их хялбар, учир нь энэхүү хэрэг нь анхнаасаа хууль бус. Хятадын тал "НҮБ-ын тэнгисийн конвенц" багтсан бусад олон улсын эрх зүйн бүрэн бүтэн, нухацтай байдал болон эрх мэдлийг хамгаалж байна. Анхнаасаа хууль бус байсан энэ зүйлийг та ч бас анзаарсан байх, зөвхөн БНХАУ-ын Засгийн газар татгалзсан биш, одоо улам олон улс орнууд үүнд санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, бүх бүрэн эрхт улс орнууд, олон улсын хуулийн дагуу өөрийн сонголтоор маргааныг шийдвэрлэх арга замаа сонгохыг дэмжиж, маргаанд оролцогч талууд шууд яриа хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байна. Тиймээс зөвхөн Хятад Улс ч биш, олон улсын нийгмийн ихэнх гишүүд энэ хууль бус зүйлээс татгалзаж байна.

 

Асуулт: Японы ГХ-ийн сайд арбитрын шүүхийн гаргасан шийдийн талаар хэлэхдээ, "НҮБ-ын тэнгисийн конвенц"-ын холбогдох тогтоолын дагуу, уг шийдвэр нь эцсийн шийдвэр бөгөөд, энэ нь холбогдох оронд хуулийн хязгаарлах хүчтэй, холбогдох орон шийдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд холбогдох орон шийдийг хүлээн авахыг хатуу хүсэж байна хэмээсэн. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Бид Японы талын байр суурийг анхаарсан. Филиппиний гуравдугаар Акиногийн засгийн газрын ганц талаас үүсгэсэн Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын хэрэг нь Хятад улсын Өмнөд хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон тэнгисийн ашиг сонирхлыг үгүйсгэж, Филиппиний Хятадын нутаг дэвсгэрийг хууль бусаар эзэлсэн бодит хэргийг халхлах зорилготой юм. Олны мэдэж байгаачлан, арбитрын шүүхийн бүрэлдэхүүнийг Олон улсын тэнгисийн хуулийн шүүхийн дарга асан Япон Сунжи Яанай зохион байгуулсан, Тэрээр Шинзо Абэгийн Аюулгүйн хуулийн зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд Шинзо Абэ өөрийгөө хамгаалах эрхийг цуцлахад тусалж, дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын дэглэмд халдлага хийж байна. Эндээс хархад, арбитрын шүүх байгуулагдсан цагаасаа эхлэн улс төржсөн байна. Уг арбитрын шүүх анх байгуулагдан үеэс л хууль ёсны бус, эрх мэдлээсээ давсан бөгөөд гаргасан шийдвэр нь ч хууль бус, хүчингүй юм. Хятадын тал энэ шийдвэрийг хүлээн авахгүй, арбитрын хэрэгт оролцохгүй, энэ шийдвэр гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй хатуу байр сууриа олонтоо илэрхийлсэн.

Японы тал Өмнөд Хятадын тэнгисийн түүхэн суурийг сайн мэдэх ёстой. Дэлхийн 2 дугаар дайны үед Япон Улс Хятадын Өмнөд тэнгисийн арлуудыг хэсэг хугацаанд эзэлж байсан. Япон Улс дайнд ялагдсаны дараа Хятад Улс эргүүлж авсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа баталсан олон улсын дэг журам болох "Кайрогийн тунхаглал" болон "Потсдамын тунхаглал" зэрэг олон улсын баримт бичигт энэ тухай тодорхой заасан байдаг бөгөөд, Япон Улс ч мөн "Потсдамын тунхаглал"-тай холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөхөө амласан. Япон дайны дараах энэхүү олон улсын дэг журмыг хүндэтгэх хэрэгтэй. Японы талыг Хятад, Японы харилцаа болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдлын үүднээс Өмнөд Хятадын тэнгисийн асуудал дээр хийсэн өдөөн хатгасан үйлдлээ тунгаан бодож, хөндлөнгөөс оролцон, шуугиулахаа зогсоож, буруу замаар улам хол явахаа зогсооно гэж найдаж байна.

 

Асуулт: Филиппин, Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын шүүхийн шийдвэр зарлагдсаны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэвлэлийн төлөөлөгч НҮБ нь Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын хэргийн тал дээр ямар ч байр сууриа баримтлахгүй хэмээсэн. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Бид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газраас хийсэн холбогдох мэдэгдлийг анхааралдаа авсан. Хятад Улс бол олон улсын нийгмийн нэгэн хариуцлагатай гишүүн мөн НҮБ-ын хөгжүүлж буй олон улсын хууль дүрмийн чухал санаачлагч, үнэнч хэрэгжүүлэгч юм. Хятад Улс Филиппиний өмнөх засгийн газрын нэг талаас дэвшүүлсэн арбитрын хэргийг хүлээн авахгүй, оролцохгүй бөгөөд холбогдох хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх зүйн бүрэн үндэслэлтэй. Хятад Улс зөвхөн өөрийн зүй ёсны бүрэн эрх ашгийг хамгаалж байгаа төдийгүй олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн зарчмыг батлан хамгаалж байна бөгөөд бүх дэлхийн эрх тэгш, шударга ёсыг баримталж буй улс орон, байгууллагын ойлголт болон дэмжлэгийн олж авах болно. Хятад Улс урьдын адил "НҮБ-ын дүрэм"-ийн байгуулсан зорилт, зарчмыг мөрдөн дагаж, нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон тэнгисийн эрх ашгаа хамгаалах үндсэн суурин дээр, холбогдох талтай шууд харилцахыг баримталж, түүхийн бодит байдал болон олон улсын хууль дүрмийг хүндэтгэх суурин дээр хэлэлцээ, зөвшилцөл, энх тайвнаар холбогдох маргааныг шийдвэрлэх болно.

 

Асуулт: Өчигдөр (7-р сарын 14), Гадаад Хэргийн дэд сайд Лю Жэньмин дахин хэлэхдээ, Хятадын тал Филиппиний шинэ засгийн газартай хэлэлцээг сэргээж, Филиппиний шинэ засгийн газар Хятадын талд эерэг байр суурьтай байгааг сайшааж байна гэдгээ илэрхийлсэн. Хятадын тал өөрийн Элчин сайдын яам эсвэл бусад дипломат сувгаар Филиппиний талтай шууд харилцах уу? Хэрвээ үгүй бол, Хятадын тал Филиппиний талын санаачилга гаргахыг хүлээж байна уу?

Хариулт: Таны хэлдэг зөв. Гадаад Хэргийн дэд сайд Лю Жэньмин өчигдөр хэвлэлийн хурал дээр холбогдох байдлыг танилцуулах үеэрээ үүнийг хэлсэн. Бид Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн шинэ засгийн газар Хятад Улстай яриа хэлэлцээг даруй сэргээж, Хятадын талтай бүх талын харилцааг улам гүнзгийрүүлэхэд идэвхтэй хандаж байгааг анхааралдаа авсан. Үүнийг бид сайшааж байгаа бөгөөд бидний үүд хаалга нээлттэй байх болно.

Харин таны дурдсан хоёр тал холбоо тогтоосон эсэх тал дээр, нээлттэй мэдэгдлүүдээс харахад Филиппиний шинэ засгийн газар гарснаас хойш хоёр тал дипломат сувгаар холбоо тогтоож байсныг та хэдийн харсан байх.

 

Асуулт: Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын шийд гарснаас хойш, өчигдөр Филиппиний Ерөнхийлөгч Дутерте, Филиппиний Ерөнхийлөгч асан Рамосыг Хятад Улс уруу явуулж дипломат яриа хэлцлийг эхлүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Хятадын тал энэ талаар юу гэж бодож байна вэ?

Хариулт: Хятадын тал Ерөнхийлөгч Дутертегийн дээрх мэдэгдлийг анхааралдаа авсан. Ерөнхийлөгч Дутерте шинэ албандаа томилогдсоноос хойш Хятадын талтай Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг зөвөөр шийдвэрлэж, хоёр талын яриа хэлцлийг сэргээн, хоёр талын харилцааг сайжруулахад бэлэн буйгаа олонтаа илэрхийлж байсан. Хятадын тал Ерөнхийлөгч Дутерте Хятад Улс уруу тусгай элч илгээн яриа хэлцэл хийхийг таатай хүлээн авна. Хятадын тал ямагт Хятад, Филиппиний хоорондын асуудлыг хоёр талын яриа хэлцлээр зөв шийдэхийг баримталж ирсэн бөгөөд Филиппиний талтай хийх яриа хэлцэл, зөвшилцлийн хаалгыг хэзээ ч хааж байгаагүй юм. Хятад, Филиппин яриа хэлцэл, зөвшилцлөөр зөрчилдөөнийг зохицуулахыг баримталбал хоёр улсын харилцаанд гарцаагүй сайхан ирээдүйг нээж чадна.

Хятадын талын арбитрын шүүхийн хэргийн байр суурь нь гуйвшгүй бөгөөд арбитрын шийдэд суурилсан ямар нэг үзэл санаа, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн авахгүй. Хятад, Филиппин хоёр тал өмнө хүрсэн нэгдсэн ойлголтын замдаа буцан орж, холбогдох асуудлыг яриа хэлцэл, зөвшилцлөөр шийдвэрлэж, хоёр улсын харилцааг сайжруулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин чармайна гэдэгт найдаж байна.