Ван И Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзав

2023-10-05 16:00

2023 оны 10-р сарын 5-ны өдөр Хятадын Коммунист Намын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Хятадын Төвдийн 3 дахь удаагийн "Хималайн форум" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулүалтанд оролцох үеэрээ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд хийгээд зовлон жаргалаа хуваалцдаг төрөл садан мэт дотно харилцаатай билээ. Хүрэлсүх ерөнхийлөгчийг БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Ирэх онд БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилсны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс Монгол Улстай хамтран өндөр дээд хэмжээний солилцоо, гол чухал  хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг бий болгоход бэлэн байна. Хоёр тал хоёр орны удирдагчдын харилцан  тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг чиглэлээ болгон, тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биенийхээ язгуур эрх,ашиг сонирхолд  хүндэтгэлтэй хандаж, харилцан итгэлцэл, харилцаа холбоогоо бэхжүүлж, Шинэ эриний Хятад, Монголын харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг тууштай дэмжиж, хоёр орны хувь заяаны хамтын хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг илүү гүнзгий, бодитойгоор ахиулах болно.

С.Амарсайхан сайд Хятад улс "Хималайн форум" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Төвөдийн өөртөө засах орны хөгжлийн чухал ололт амжилтад баяр хүргэхийн ялдамд Төвөдтэй хүмүүнлэг, экологийн салбарын харилцаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. С.Амарсайхан хэлэхдээ, Монгол-Хятадын харилцаа нягт хамтын ажиллагаа хөгжлийн чиг хандлагаа хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр ирсэн бөгөөд ялангуяа хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улс Монгол, Хятадын харилцааны хөгжилд болон хоёр орны харилцаа ирээдүйд итгэл дүүрэн байгаа бөгөөд Хятад улстай найрсаг бодлого баримталж, язгуур эрх,ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах болно гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-д зохион байгуулагдах “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохыг  Монголын тал өндөрөөр үнэлж байгаа бөгөөд энэ нь хоёр орны хамтын ажиллагаа “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулахад түлхэц болно гэж үзэж байна.