Ши Жиньпин 3 дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн хүлээн авалтад хүндэтгэлийн хундага өргөн үг хэлэв (Бүрэн эхээр)

2023-10-17 22:00


3 дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн хүлээн авалтын хүндэтгэлийн хундаганы үг

(2023 оны 10-р сарын 17-ны өдөр, Бээжин хот)


БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин

Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүнүүд ээ,

Олон улсын байгууллагын тэргүүнүүд ээ,

Улс улсын төлөөлөгчид өө,

Зочид төлөөлөгчид өө,

Ноёд Хатагтай нар аа, анд найз нар аа:

    Та бүхэнд Оройн мэнд хүргэе!

    Та бүхэнтэй нэгэн дор цугларсандаа туйлын баяртай байна. Юуны өмнө Миний бие Хятадын засгийн газар,Хятадын ард түмний нэрийн өмнөөс өөрийн эхнэрийн хамт 3 дахь удаагийн "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье!

   “Хавар цэцгээ суулгаж, Намар ургацаа хураана.” “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойших 10 жилийн хугацаанд Хятад улс бүхий л хамтрагч нартайгаа энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцаж, харилцан сургамжилж, харилцан ашигтай хамтдаа ялалт байгуулах торгоны замын үзэл санааг үргэлжлүүлэхийг хичээж, дэлхийн харилцаа холбоог бэхжүүлэхэд хамтын хувь нэмрээ оруулж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны платформ байгуулж, дэлхийн эдийн засгийн өсөлт хөгжилд түлхэх хүч нэмсээр ирсэн.

   Бид мянга мянган бодит хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, үнэн бодит, асар том үр дүнд хүрч, хамтдаа дэлхий дахины бүх нийтийн ая тух хөгжил цэцэглэлтийг хуваалцах гайхалтай дүр зургийг зурсан. Энэхүү ололт амжилт зүгээр нэг тэнгэрээс унаад ирээгүй, мөн хэн нэгний бэлэг ч биш, харин улс орон бүрийн төр засаг, аж ахуйн нэгж, хүмүүсийн хөдөлмөр, мэдлэг оюун, эр зоригоор бүтээгдсэн юм! “Бүс ба Зам” санаачилгын нийт оролцогчид, бүтээн байгуулагч нартаа хүндэтгэл үзүүлье!

   "Бүс ба зам"ийн хамтын бүтээн байгуулалт нь хөгжил цэцэглэлтийг эрэлхийлж, хамтын ялалтыг дэмжиж, итгэл найдварыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Хүн төрөлхтний хөгжлийн түүхийн туршид зөвхөн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, зогсолтгүй тэмцэж чадсан нь арвин их үр шимийг хурааж, ирээдүй хойчдоо болон бүх ард түмэндээ тустай урт хугацааны ололт амжилтыг бий болгож чадсан. Энэ бол энэ цаг үеийн улстөрчдийн одоогийн болон хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. "Бүс ба зам"ийн хамтын бүтээн байгуулалт эхний 10 жилийг амжилттай туулж, сүр жавхлантай цог золбоо бадарсан үе ид өрнөж байгаа бөгөөд ирэх алтан 10 жил рүү бид хүсэл тэмүүлэл дүүрэн урагшлах ёстой!

   Эрхэмсэг Ноёд Хатагтай нар, анд найз нар аа!

Өнөөгийн дэлхийн энх тайван бус байдал, дэлхийн эдийн засаг уналт дарамт шахалт улам бүр нэмэгдэж, дэлхий дахины хөгжил олон сорилттой тулгарч байгаа хэдий ч, бидний итгэл үнэмшил, энх тайван, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, хамтын ялалт байгуулсан түүхэн замнал нь ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл хийгээд, бүх улс орон хамтдаа хөгжин цэцэглэх хүсэл зорилгод саад болж чадахгүй. Хөгжил дэвжих хүсэл нь зогсохгүй. Бид бүхэн хамтын ажиллагааны анхны зорилгодоо тууштай байж, хөгжлийн эрхэм зорилгоо тууштай баримталж чадвал өндөр чанартай “Бүс ба Зам” санаачилга нь цаг үеийн алдар суугаа бадрааж, бидний хамтын хичээл зүтгэл дор хүн төрөлхтний сайн сайхан ирээдүй бүтэн бүрэлдэх нь гарцаагүй!

   Та бүхнийг хамтдаа хундага өргөхийг хүсэж байна.

   Гурав дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай болж өндөрлөхийн төлөө, 


   Бүх зочид төлөөлөгчид болон та бүхний гэр бүлийнхний эрүүл энхийн төлөө,

   "Бүс ба Зам" санаачилгын нийт оролцогчид болон бүтээн байгуулагчдын төлөө,

   Хундага өргөцгөөе !