Баталгаажуулалт хийлгэх журам

2018-07-17 18:00

1. Холбогдох бичиг баримт нь БНХАУ-аас гадаад улсад суугаа ЭСЯ, Консулын газарт баталгаажуулалт хийлгэхийн өмнө тухайн улсын нотариатын байгууллагаар нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

2. Баталгаа хүсэгч нь Монгол улсын гадаад харилцааны яам эсхүл консулын баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн байх шаардлагатай.

3. Баталгаа хүсэгч нь БНХАУ-аас тухайн улсад суугаа Элчин сайдын яам эсхүл Консулын газарт баталгаажуулалт хийлгэнэ.

Шаардагдах материал

1. Баталгаа хүсэгчийн өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт;

2. Бусдаар төлөөлүүлэн баталгаажуулалт хийх тохиолдолд төлөөлөгчийн хүчин төгөлдөр бичиг баримт болон төлөөлүүлэгчийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбар

3. Хэрэв хуулийн этгээдийн бичиг баримт баталггаажуулалт хийлгэх тохиолдолд тухайн компанийн хууль ёсны төлөөлөгчийн паспортын хуулбар болон хууль ёсны төлөөлөгч мөн болохыг нотолсон бичиг баримт

4. Баталгаа хүсэгчийн анкетыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх

5. Баталгаажуулалт хийлгэх бичиг баримтыг өгөх

6. Консулын баталгаажуулалт хийх байгууллага шаардлагатай гэж үзсэн бусад бичиг баримт.

Үйлчилгээний хөлс

Консулын баталгаажуулалтын үйлчилгээний хөлс нь иргэний хувийн бичиг баримт тус бүрт 22 ам доллар, бизнесийн бичиг баримт тус бүрт 44 ам доллар байна. Хэрэв яаралтай үйлчилгээ хүсэх тохиолдолд /бичиг баримт хүлээн авсанаас хойшхи 2 дахь ажлын өдөр хариу авах/ бичиг баримт тус бүрт 25 ам долларын нэмэлт төлбөр төлөх ба шуурхай үйлчилгээ хүсэх тохиолдолд /бичиг баримт хүлээн авсан тухайн өдрөө хариу авах/ бичиг баримт тус бүрт 37 ам долларын нэмэлт төлбөр төлнө.

Бичиг баримтад энгийнээр ажлын 4 өдөрт баталгаажуулалт хийх бөгөөд хэрэв баталгаажуулалт хийлгэхийг хүссэн этгээдийн үндэслэл бүхий шалтгаанаар манай байгууллагын зөвшөөрсний дагуу яаралтайгаар баталгаажуулалт хийж болно. Нэмэлт материал нөхөж өгөх, БНХАУ-аас хянуулж хариу авах, давтагдашгүй хүчин зүйл зэрэг шалтгаанаар шаардагдах хугацаа нь дээрх хугацаанд тооцогдохгүй.

Анхаарах зүйлс

7. Баталгаажуулалт хийлгэх бичиг баримт нь Монгол Улсын Гадаал харилцааны яам эсхүл консулын баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн байх.

8. Бичиг баримт нь үнэн бодит, хууль ёсны, БНХАУ-ын төр, нийгэм олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахааргүй агуулгатай байх.

9. Бичиг баримт нь 2 хуудаснаас дээш байх тохиолдолд лаан лацаар битүүмжлэх, битүүмжилж тамгалах эсхүл товгор тамга дарах зэрэг амархан салгаж, солих боломжгүй байдлаар үдэх.

10. БНХАУ-ын холбогдох байгууллагын журамд заасны дагуу БНХАУ-д гэрлэлтээ бүртгүүлэхэд ашиглах гэрлэсэн эсэх лавлагаа нь гарсан өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байна. Иймд дээрх лавлагааг гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн этгээд уг лавлагааг дахин гаргуулж авах шаардлагатай.

11. БНХАУ-д хүүхэд үрчлэн авахад ашиглах гэрлэлтийн байдал, эрүүл мэнд болон ял шийтгэлгүй лавлагааг нотариатаар баталгаажуулснаас хойш 6 сараас хэтэрсэн тохиолдолд баталгаажуулалт хийх боломжгүй.

12. Баталгаажуулалт хийлгэх материалыг консулын дипломат ажилтан хянан шалгах ба хэрэв асуудалтай, нотариат болон баталгаажуулалт дутуу, стандартын бус, хууль бус агуулга бүхий, бичиг баримт дээр засвар хийгдсэн эсхүл материалыг өөрчилж сольсон тохиолдолд тухайн материалыг хүлээж авахгүй болно.

13. Консулын дипломат ажилтан баталгаа хүсэгчээс холбогдох бусад бичиг баримтыг шаардах эрхтэй.

14. Консулын баталгаа хийгдсэн бичиг баримтад өөрчлөлт оруулсан эсвэл материалыг сольсон тохиолдолд баталгааг хүчингүй болсонд тооцно.

15. Гадаад улсад суугаа ЭСЯ Консулын газраар баталгаа хийгдсэн бичиг баримтыг сольж өөрчлөхийг хориглоно. Хэрэв баталгаа хүсэгч нь материалыг сольж өөрчилснөөс үүдэх асуудал болон хуулийн хариуцлагыг тухайн этгээд өөрөө бүрэн хариуцна.