Биометр өгөгдөл бүхий виз хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл

2021-02-05 15:00

БНХАУ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн виз мэдүүлэгчдийн 10 хурууны хээ авах ба биометр өгөгдөл бүхий визийг олгох юм. Дараах иргэд хурууны хээ өгөхгүй байж болно. Үүнд:

1. 14 нас хүрээгүй эсхүл 70-аас дээш насны иргэн;

2. Дипломат паспорт эзэмшигч эсхүл БНХАУ-ын дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан болон түүний гэр бүл хувийн хэргээр зорчих виз олгох шаардлагыг хангасан иргэн;

3. Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 5 жилийн хугацаанд ижил паспорт ашиглан виз мэдүүлж, хурууны хээ өгсөн иргэн;

4. Арван хуруу дутуу эсхүл арван хурууны хээ үлдээх боломжгүй иргэн;

Виз мэдүүлэгч заавал өөрийн биеэр ирж, хурууны хээ өгөх бөгөөд хэрэв бусад хүн хуурамчаар үйлдэж хурууны хээ үлдээсэн тохиолдолд БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах зэрэг аливаа холбогдох үр дагаврыг виз мэдүүлэгч өөрөө хариуцах болохыг онцгойлон анхааруулж байна.

Онлайнаар виз мэдүүлгийн маягтыг бөглөх, цаг товлох тухай асуудлыг манай яамны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “Онлайнаар визийн мэдүүлэг бөглөх болон урьдчилан цаг товлох систем хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл ”-ээс үзнэ үү.

Хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.

Лавлах утас:70100110 /Зөвхөн Даваа-Баасан гарагуудад 9:30-12:00, 15:00-18:00 цаг хүртэл лавлах/

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр