БНХАУ-д эрдмийн зэрэг эзэмших урт хугацаар суралцах оюутанууд виз мэдүүлэх тухай мэдэгдэл

2022-08-23 16:37

    1. Өнөөдөрөөс эхлэн Хятадын их дээд сургуульд эрдэмийн зэрэг  эзэмших зорилгоор урт хугацаагаар суралцаж буй оюутнуудыг Хятад улсад зорчихыг зөвшөөрч байгаа ба Хятад улсад суралцаж буй оюутнуудын гэр бүлийн гишүүдийг мөн хамт зорчихыг зөвшөөрч байгаа билээ. Хятад улсад урт хугацаагаар суралцаж буй оюутанууд БНХАУ-ын их дээд сургуульд танхимаар хичээллэх хүсэлт гаргаж, сургуулиас оюутнуудад “Сурч байгаа тодорхойлолт” болон “Сургуульруу буцаж очих тодорхойлолт” олгож байгаа болно. Шинээр элссэн оюутнуудад “Гадаад улсын оюутан БНХАУ-д зорчих виз мэдүүлэх хүснэгт /JW201 эсвэл JW202 /-ын болон элсэлтийн урилга олгож байгаа. Дээрхи оюутанууд их дээд сургуулиас олгосон холбогдох бичиг баримтыг бүрдүүлж БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд урт хугацааны суралцах виз (X1 виз)-ний хүсэлт гаргах боломжтой. Манай ЭСЯ-ны албан ёсны сайтны “Гадаадын иргэд виз мэдүүлэх заавар” (2022 оны 8-р сарын 23-ны өдөр шинэчлэгдсэн хувилбар:http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm) журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж виз хүсэх боломжтой.

    2. Бээжингийн цагаар 2022 оны 8-р сарын 24-ний өдөр 00 цагаас эхлэн хүчин төгөлдөр бүхий БНХАУ-д суралцах оршин суух зөвшөөрөлтэй оюутанууд хилээр нэвтэрч болох ба дахин шинээр суралцах виз мэдүүлэг өгөх шаардлагагүй болно.