БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийв

2024-11-06 09:00

2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Шанхай хотноо зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн Хятадын олон улсын импортын экспогийн  үеэр уулзалт хийлээ. 

Ерөнхий сайд Ли Чян хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд, хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн чиглэлийн хүрээнд Хятад, Монгол хоёр улсын харилцаа тогтвортой хөгжих шатанд ороод байна. Өнгөрсөн сард, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар харилцан мэндчилгээ дэвшүүлж, талууд үргэлжлүүлэн харилцан туслалцаж, хоёр орны харилцааг урт хугацааны тогтвортой хөгжлийг ахиулах болно гэдэгт санал нэгдсэн. Хятад Улс Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг чухалчилж, хөрш орнуудын харилцааны чухал байр суурьт тэмдэглэдэг бөгөөд цаашид хоёр улсын төрийн тэргүүн хоорондын чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгож, Хятад, Монгол хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэлээр уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, нягт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хоёр орны ард иргэдэд сайн сайхныг түгээхэд бэлэн байна” гэв. 

Ерөнхий сайд Ли Чян “Хятад Улс цаашид Монгол Улстай хөгжлийн стратегийг уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөжүүлж, хил холболт, уул уурхай, усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн байгууламжийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, өндөр технологи, ногоон хөгжил зэрэг шинэ сэргэлтийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэн харилцан ашигтай, хамтдаа хожих бүслүүрийг татаж, хоёр улсын орчин үеийн шинэчлэлийг бүтээн байгуулахад бэлэн байна. Хятад Улс аж ахуйн нэгжүүдийг төрөл бүрийн нөхцөлөөр Монгол Улсад хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол Улсын зүгээс Хятадын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн тогтвортой, ирээдүйтэй орчинг бүрдүүлж өгнө гэдэгт найдаж байна. Хятад Улс нь Монгол Улс болон Азийн бусад улстай энх тайван, эв нэгдэл, хамтын ажиллагаа зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэн, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмын харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахад бэлэн байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Энэ жил Монгол, Хятад хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцаа сайн хөгжиж, хоёр орны дээд хэмжээний айлчлалууд нягтаршиж, чухал салбаруудын хамтын ажиллагаа үр дүнтэй байна. Монгол Улс Нэг Хятад зарчмыг тууштай баримтлах бөгөөд Хятад Улстай хамтран ажиллаж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар цаашид ч харилцан хүндэтгэлтэй, харилцан дэмжиж, найрсаг хөрш орны үлгэр жишээг бий болгоход бэлэн байна. Монгол Улс Хятад Улстай худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хилийн боомт, эрчим хүч, хот төлөвлөлт, цөлжилтийг бууруулах зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, ажиллах хүчний салбарт хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгийг эрэлхийлж, соёл хүмүүнлэгийн харилцааг нягтаршуулахыг эрмэлзэж байна. Монгол Улс БНХАУ-тай Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна” гэлээ. 

Уулзалтын дараа, хоёр орны Ерөнхий сайдууд ногоон хөгжил, гаалийн хорио цээр, стандартчилал болон монополийн эсрэг ажиллагаа, томоохон чухал дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зураг ажиллагаанд оролцов. 

Дээрх арга хэмжээнүүдэд Чен Жининь, Ү Жэньлун нар оролцов.