Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийв

2024-11-07 09:00

 11 дүгээр сарын 5-ны өдөр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын импортын 7 дахь удаагийн экспод оролцох үеэр уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ли Чян хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн сард, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар баярын мэндчилгээ харилцан дэвшүүлж, талууд үргэлжлүүлэн харилцан туслалцаж, хоёр орны харилцааг урт хугацааны, тогтвортой хөгжилд хүргэхээр санал нэгдсэн. Хятад Улс Монгол Улстай хамт хоёр орны төрийн тэргүүн хооронд харилцан тохиролцсон чухал тохиролцоог ажил хэрэг болгож, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах чиглэлээр, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлүүлэн, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэн, хилийн боомт, өндөр технологи зэрэг салбаруудад нягт хамтран ажиллаж, хоёр улсын ард иргэдэд сайн сайхныг цаашид үргэлжлүүлэн түгээхэд бэлэн байна” гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Энэ жил Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Монгол Улс, Хятад Улстай худалдаа, эдийн засаг, хилийн боомт, дэд бүтэц зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг эрэлхийлж, соёл, хүмүүнлэгийн харилцан солилцоог нягтаршуулах хүсэлтэй байна” гэлээ. 

Уулзалтын дараа, хоёр улсын Ерөнхий сайд нар хамтдаа ногоон хөгжил, дэд бүтэц зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов. 

Уулзалтад Чен Жининь, Ү Жэньлун нар оролцов.