2015 оны Хятад, Монгол хоёр улсын харилцааны шилдэг 10 мэдээ

2016-01-08 15:00

2015 оны Хятад, Монгол хоёр улсын харилцааны шилдэг 10 мэдээ

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийлээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жинь Пиний урилгаар 11-р сарын 9-11 өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлаын үеэр, Ши Жинь Пин Дарга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзалт хийж, Ли Кө Цян Ерөнхий сайд, Жан Дө Жиан Төрийн Зөвлөлийн дарга нар тус тус оролцлоо. Хоёр Улсын тэргүүнүүд Хятад Монгол хоёр улс цаашдаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зогсолтгүй хөгжүүлэх талаар санал бодлоо сололцон цогц чухал нийтлэг үзэл бодолд хүрчээ. Хоёр тал"Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улсын Иж бүрэн Стратегийн Түншлэлийн Харилцааг Гүнзгийрүүлэн Хөгжүүлэх Тухай Хамтарсан Мэдэгдэл"тавьж хэд хэдэн чухал хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болсон Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайн болон Дэлхийн Фашизмын Эсрэг дайны Ялалтын 70 жилийн Ойн Дурсгалын Үйл ажиллагаанд ирж оролцлоо.

9-р сарын 2-5ны өдрүүдэд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жинь Пиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад хүрэлцэн ирж Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайн болон Дэлхийн Фашизмын Эсрэг дайны Ялалтын 70 жилийн Ойн Дурсгалын Үйл ажиллагаанд оролцлоо. Ши Жинь Пин дарга 3-ны өдөр хурлын их танхимд уулзалт хийж, Байнгын Хорооны дарга Жан Дө Жиан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалт оролцлоо. Хоёр тал Хятад Монголын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Дурсгалын арга хэмжээнд Монголын цэргийн арми цэргийн парад хүлээн авах ёслолд оролцсон байна.

3. Хятад, Монгол, Орос гурван улсын тэргүүнүүд 2 дахь удаагаа дээд түвшний уулзалт хийлээ.

7-р сарын 9-нд Ши Жинь пин Дарга Оросын Уфад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэдорж, Оросын Ерөнхийлөгч В.Путинтай гурван орны төрийн тэргүүн нарын 2 дахь уулзалт хийлээ. гурван орны төрийн тэргүүн нар Торгоны Замын Эдийн засгийн Бүсийн тухай Хятадын талын санаачилга, "Талын Зам"-ын тухай Монголын талын санаачилга, Евроазийн ачаа тээврийн их замын тухай Оросын талын санаачилгыг

холбохтой холбогдуулан чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд "Хятад, Орос, Монгол Гурван Талын Хамтын ажиллагааны Дунд Хугацааны Замын Зураг"-г батлан зөвшөөрч, "Хятад, Орос, Монголын Эдийн Засгийн Хонгилын Төлөвлөгөөний Хөтөлбөрийг Боловсруулан Тогтоох Тухай Ойлголцлын Санамж бичиг" зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.

4. Хятад Монгол хоёр улсын анхдугаар үзэсгэлэн яармаг амжилттай боллоо.

Ши Жинь Пин Даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд 10-р сарын 23-27ний өдрүүдэд Хятад Монгол хоёр улсын анхны үзэсгэлэн яармагийг Хятад Улсын Хөх хотод зохион болж,

Ши Жинь Пин Дарга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус тус баярын захидал илгээсэн бөгөөд Лю Янь Дүн Ерөнхий сайд болон Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нар тус үзэсгэлэн яармагт оролцлоо. Энэ яармаг бол Хятад, Монгол хоёр орны зохион байгуулж буй олон улсын хэмжээний анхны яармаг болно. Энэ нь нэг бүс нэг замын байгуулалтыг бүх талаар ахиулж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой юм.

5. Шин Хай Мин Элчин сайд шинэ албан тушаалаа хүлээн авлаа.

8-р сарын 22-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны 16-р Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирж шинэ албан тушаалаа хүлээн авлаа. 8-р сарын 25-нд Шин Хай Мин Элчин сайд Төрийн ордны ёслолын танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Жуух бичиг өргөн барьсны дараа, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Шин Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр тал Хятад Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагны талаар харилцан санал бодлоо солилцсон байна.

6. Яань Жүнь Чи Төрийн Зөвлөлийн дэд дарга Монголд Улсад айлчлал хийж, Хятад Монгол хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын тогтмол хугацаат солилцооны механизмыг эхлүүллээ.

Ши Жинь Пин Даргын Монголд хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд 11-р сарын 23-25-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Янь Жүнь Чи Монгол Улсад айлчилж, Хятад, Монголын хууль тогтоох байгууллагын тогтмол хугацааны солилцооны механизмыг эхлүүллээ. Айлчлалын хугацаанд тэрээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд нартай тус тус уулзаж, Хятад, Монголын хууль тогтоох

байгууллага хоорондын тогтмол хугацааны солилцооны механизмын хуралд оролцсон юм.

7. Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан Хамгаалах Яамны сайд Чан Вань Чуань Монголд айлчлав

10-р сарын 8-10-нд Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан Хамгаалах Яамны сайд Чан Вань Чуань Монгол Улсад найрсаг айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, Монголын Батлан Хамгаалах Яямны сайд Цолмонтой хэлэлцээ хийжээ.

8. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадад ирж торгоны замын асуудлаарх Азийн улс төрийн намуудын хуралд оролцжээ.

10-р сарын 14-16-нд Монголын Ардчилсан Намын дарга, Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадад ирж торгоны замын асуудлаарх Азийн төрийн намуудын хуралд оролцов. 15-нд Ши Жинь Пин Дарга З.Энхболд дарга нарын зэрэг гадаадын зочдыг хүлээн авч уулзжээ. 16-нд, Байнгын Хорооны дарга Жан Дэ Жян З.Энхболдыг хүлээн авч уулзав.

9. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зуны Давосын чуулганд оролцов.

9-р сарын 9-11-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотод болсон Дэлхийн Эдийн засгийн Чуулганы 2015 оны Шинэ Лидерүүдийн хурал (зуны Давосын 9-р чуулга)-д оролцов. 10-нд, Ерөнхий сайд Ли Кэ Чян Ч.Сайханбилэгийг хүлээн авч уулзаад, хоёр талын харилцаа, ялангуяа хоёр орны худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах асуудлаар тохиролцоонд хүрчээ.

10. Элчин сайд Шин Хай Мин Дэлхийн 2-р дайнд оролцсон Монгол Улсын ахмад дайчдад дурсгалын одон гардуулжээ.

9-р сарын 28-нд, Элчин сайд Шин Хай Мин Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний Ялалтын 70 жилийн Ойн дурсгалын одонг Дэлхийн 2-р дайнд оролцсон Монгол Улсын 5 ахмад дайчдад тус тус гардуулж, тус дайнд тэдний гавьяа зүтгэл гаргасныг үнэлэн сайшаажээ.

2015 оны Хятад, Монгол хоёр улсын цэргийн харилцааны шилдэг 10 мэдээ

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болсон Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайн болон Дэлхийн Фашизмын Эсрэг дайны Ялалтын 70 жилийн ойн дурсгалын үйл ажиллагаанд ирж оролцлоо.

9-р сарын 2-5-нд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Батлан Хамгаалах Яамны дарга Ц.Цолмон, Зэвсэгт Хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа нарын хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болсон Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайн болон Дэлхийн Фашизмын Эсрэг дайны Ялалтын 70 жилийн ойн дурсгалын үйл ажиллагаанд ирж оролцлоо.

2. Төрийн Зөвлөлийн гишүүн мөн Батлан Хамгаалах Яамны дарга Чан Вань Чуань Монгол Улсад айлчлал хийлээ.

10-р сарын 8-10-ндТөрийн Зөвлөлийн гишүүн мөн Батлан Хамгаалах Яамны дарга Чан Вань Чуань Монгол Улсад айлчлал хийлээ. Уг айлчлалаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Батлан Хамгаалах Яамны дарга 15 жилийн дараа дахин Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Чан Вань Чуань Төрийн Зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, мөн Монгол Улёын Батлан Хамгаалах Яамны дарга Ц.Цолмон нартай тус тус уулзлаа.

3. Монголын цэргийн арми Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болсон Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайн болон Дэлхийн ФашизмынЭсрэг дайны Ялалтын 70 жилийн ойн үйл ажиллагааны цэргийн парадад ирж оролцлоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын урилгаар, 8-р сарын 16-наас 9-р сарын 5-нд Монголын Зэвсэгт Хүчний жанжин штабын 80 хүний бүрэлдэхүүнтэй Зэвсэгт Хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга Бригадын генерал Б.Амгаланбаатараар удирдуулсан цэргийн арми "9.3 " –ний цэргийн парадад ирж оролцлоо. Уг үйл ажиллагаа нь Хятад Монгол хоёр талын цэргийн харилцан итгэлцэл болон хоёр талын цэргийн харилцааны хөгжлийг ихээхэн дэмжсэн юм.

4. Хятадын Ардын Чөлөөлөх Арми"Хааны эрэлд-2015" хэмээх олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов.

6-р сарын 17-ноос 7-р сарын 2-нд, Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) "Хааны эрэлд-2015" хэмээх олон улсын энхийг сахиулах сургуулилтад анх удаагаа цэргийн албан хаагчдаа илгээн оролцуулав. Сургуулилтад оролцсон 40 офицер дайчид тусгай онгоцоор зэр зэвсэг, тоног төхөөрөмж тээвэрлэн Монголд очиж, хээрийн сургуулилтад оролцож, бусад 13 орны офицер дайчидтай хамт энхийг сахиулах туршлага,

байлдааны ур мэргэжлээ солилцож, Хятадын Армийн дүр төрх, чанар чансааг харуулж, сургуулилтад оролцсон олон орны арми хоорондын ойлголцол, харилцан итгэлцлийг нэмэгдүүлсэн байна.

5. Хятад, Монгол хоёр арми терроризмийн эсрэг цэргийн хамтарсан сургуулилт хийв.

Хоёр орон терроризмын заналхийлэлд хамт нүүрлэж буй байдалд чиглүүлж, 10-р сарын 10-18-нд, Хятад, Монгол хоёр арми Монгол Улсын Зэвсэгт Хүчний жанжин штабын ерөнхийлсөн сургуулилтын төвд терроризмын эсрэг цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулав. Уг сургуулилт террорист заналхийлэлтэй тулгарахаар нөхцөлөө болгож, терроризмын эсрэг хамтарсан механизм байгуулан, нэгдсэн үйл ажиллагаа өрнүүлэхээр зорилгоо болгож, хойшид тулгарч мэдэх террорист дайралтуудыy төрөл хэлбэрийг задлан шинжилж, нэгдсэн үйл ажиллагаа өрнүүлэх арга барилын талаар судалж, терроризмын эсрэг байлдааны ур мэргэжил, мэдлэг чадвараа солилцсон байна. Хятад, Монгол хоёр арми терроризмын эсрэг хамтарсан механизм байгуулахын хувьд, энэ удаагийн сургуулилт үр ашигтай туршилт болж, хоёр орны аюулгүй байдал, чухал ашиг сонирхлыг хамт хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

6. Хятадын Ардын Чөлөөлөх Арми-ийн уран бүтээлчид Монголд аялан тоглолт хийв.

Ши Жинь Пин даргын Монголд хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэхийн төлөө, 6-р сарын 26-наас 7-р сарын 5-нд, Хятадад алдартай 106 уран бүтээлчээс бүрдсэн Хятадын Ардын Чөлөөлөх Армигийн урлагийн төлөөлөгчид анх удаа Монголд айлчилж, Улаанбаатар, Дархан, Налайх зэрэг гурван газарт тоглож, өндөр ур авьяас, баялаг үзүүлбэрээр Монголын иргэд, офицер дайчдын сайшаалыг хүлээж, цэрэг дайны дипломат харилцааны явцад гүйцэтгэж буй урлаг, уран бүтээлийн онцгой үүргийг бүрэн харуулж, хоёр армийн ойлголцол, харилцан итгэлцлийг хүчтэй нэмэгдүүлэв.

7. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хил хамгаалагчдын төлөөлөгчид Монголд айлчлав.

6-р сарын 25-30-нд, Өвөр Монголын Цэргийн Тойргийн Командлагч Чэ Хуа Сүн төлөөлөгчид Монголд айлчилж, Монголын Хил Хамгаалах Ерөнхий Газрын Командлагч Жахчинжавтай товлосон ёсоор хэлэлцээр хийв. Хоёр тал "Хилийн Бүсийн Онцгой Байдлыг Зохицуулах гэрээ"-нд гарын үсэг зурж, зохион байгуулалттай хил дамнасан гэмт ажиллагаанд хамт цохилт өгөх, хилийн бүсийн онцгой байдлыг зүй зохистой зохицуулах, хилийн бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад үндэс суурь тавьжээ.

8. Монголын цэрэг Хятад Улсад суралцав.

Ши Жинь Пин Даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд , 8-р сарын сүүлээр Монголын 100 гаруй цэрэг Хятадын цэргийн сургуульд суралцсан юм. Тус сургалтад хамрагдсан хүний тоо их байж, мэргэжлийн хамрах цар хүрээ түүхийн дээд амжилт тогтоосон бөгөөд энэ нь Хятад, Монголын найрамдлыг бататгахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

9. Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуулийн оюутнуудыг зохион байгуулж, Хятад, Монголын харилцааны асуудлыг авч хэлэлцэв.

11-12-р сард Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургууль оюутнуудын дунд "Хятад, Монголын харилцааны хөгжил" сэдэвт эссе бичлэгийн тэмцээн зохион байгуулж, 150 гаруй, олон талаас авч үзсэн хоёр орны стратегийн түншийн харилцааны одоогийн байдал, тулгарч буй асуудал, хөгжлийн хандлага зэрэг агуулгатай бүтээлүүд хүлээн авчээ.. Үүнээс, 17 шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулан шагнажээ. Мөн шилдэг бүтээлийг түүвэр болгон, Монголын цэргийн нийтлэл "Соёмбо" сэтгүүлд нийтэлсэн байна.

10. Монголын цэрэгт тусламжийн барааг амжилттай хүлээлгэн өгөв.

12-р сард Хятадын Батлан Хамгаалах Яамнаас Монголын Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний жанжин штабд барилга барих, зам дэвсэх машин төхөөрөмжүүд нийлүүлсэн байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам, Монголын Батлан Хамгаалахын Яам, Налайхын цэргийн хуаранд ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Шин Хай Мин Элчин сайд , Монголын Батлан Хамгаалах Яамны сайд, Зэвсэгт Хүчний жанжин штабын дарга нар зэрэг 300 гаруй хүн хүлээлгэн өгөх ёслолд оролцжээ.

2015 оны Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны шилдэг 10 мэдээ

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад Улсад төрийн айлчлал хийж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ши Жинь Пин Даргын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11-р сарын 9-11-нд Хятад Улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр, Ши Жинь Пин Дарга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, хамтдаа Хятад, Монгол хоёр талын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Үүний 10 баримт бичиг нь Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны

гол төсөлтэй холбоотой ба, эдийн засаг техник, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн байгуулалт, агаарын тээвэр, эрчим хүч, банк санхүү зэрэг салбаруудыг хамарсан агуулгатай байна.

2. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын байгуулалт урагштай ахиж байна.

7-р сарын 9-нд, Ши Жинь Пин Дарга Оросын Уфа хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Ерөнхийлөгч В.Путин нартай Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт хийлээ. Энэ үеэр гурван орны төрийн тэргүүнүүд "Хятад, Орос, Монгол Гурван Талын Хамтын ажиллагааны Дунд Хугацааны Замын Зураг"-ийг батлан зөвшөөрч, гурван улсын холбогдох салбарууд "Хятад, Орос, Монголын Эдийн засгийн Хонгилын Төлөвлөгөөний Хөтөлбөрийг Боловсруулан Тогтоох Тухай Ойлголцлын Санамж бичиг"зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, гурван талын хамтран зохиосон"Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн Хонгилын Төлөвлөгөөний Хөтөлбөр"-ийн ерөнхий загвар болон гол агуулгыг тодорхойлсон байна.

3. Хятад, Монголын үзэсгэлэн яармаг амжилттай боллоо.

10-р сарын 23-27-нд Хятад, Монголын анхдугаар үзэсгэлэн яармаг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод амжилттай боллоо. Ши Жинь Пин дарга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар яармагт тус тус баярын захидал илгээсэн байна. Дэд Ерөнхий сайд Лю Янь Дүн, Шадар сайд Ц.Оюунбаатар нар нээлтийн ёслолд оролцож, хоёр орны төрийн тэргүүн нарын баярын захидлыг тунхаглан уншсан бөгөөд гол сэдвээр үг хэллээ. Яармаг "Тал нутаг - торгоны зам, эдийн засгийн хонгилыг хамтран хөгжүүлэх" сэдэв дор болж, хөрөнгө оруулалт худалдааны хэлцэл, хурал болон форум, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцоо зэрэг дөрвөн том агуулгыг хамарчээ.

4. Хятадын Худалдааны Яамны орлогч дарга Гао Янь-аар ахлуулсан эдийн засаг худалдааны төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.

8-р сарын 4-нээс 7-нд, Худалдааны Яамны орлогч дарга Гао Янь-аар ахлуулсан Хятад Улсын засгийн газрын эдийн засаг худалдааны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын хугацаанд орлогч дарга Гао Янь Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монголын Сангийн сайд, Гадаад хэргийн орлогч сайд, Аж үйлдвэрийн орлогч сайд нартай тус тус хэлэлцээ хийж, Хятад Улсын дарга Ши Жинь Пиний Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хоёр талын хамт сонирхож буй Хятадын засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй худалдан авалт зэрэг төслүүдийн хэрэгжилт, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байгуулалт зэрэг эдийн засаг худалдааны чухал асуудлаар саналаа гүнзгий солилцжээ.

5. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байгуулалт сайхан эхэлсэн байна.

Хятад Улсын Дарга Ши Жинь Пиний Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх тулд, Хятад, Монгол хоёр тал энэ оны эхнээс тусгай ажлын хэсэг ажиллуулж, Эрээн--Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах талаар хамтдаа судалгаа хийв. Энэ жилд багтаан хоёр талын ажлын хэсэг анхны зөвшилцөл хийж, Монголын талынхныг Хятад, Казахстаны хилийн Хоргос боомтын олон улсын хилийн хамтын ажиллагааны бүсийн ажил байдалтай танилцуулж, дараагийн алхмын ажлаа тодорхойлсон байна.

6. Хятадын засгийн газрын Монголд хангах буцалтгүй тусламжийн төсөл ахицтай болов.

Хятадын засгийн газар урт хугацааны турш, буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монголын эдийн засаг нийгэмд тус дөхөм үзүүлж, ялангуяа ардын амьдралын салбарын хөгжилд тус дөхөм үзүүлэн, Хятад, Монголын харилцан ойлголцол болон найрамдлыг нэмэгдүүлэхийг зорьсоор ирсэн юм. 2014 оны 8-р сард Ши Жинь Пин Дарга Монголд айлчилсан хугацаандаа Монголд үзүүлэх буцалтгүй тусламжийн цар хэмжээг улам нэмэгдүүлэх тухай дурдсан юм. Дараагийн шатанд, Хятадын тал Монголд үзүүлэх тусламжаа ардын амьдралын салбарт түлхүү хандуулж, сургууль болон цэцэрлэг байгуулахыг төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн төсөл, Бээжингийн гудамжийн шинэчлэлийн төсөл зэргийг дэмжиж, Монголын ард түмэнд үр ашиг хүртээх болно.

7. Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төсөлд ахиц гарав.

Буцалтгүй тусламжаас гадна, Хятадын засгийн газар Монголын талд хөнгөлөлттэй олон зээл олгож, Монголын зам харилцаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, холбоо, хилийн хяналт шалгалт зэрэг олон салбарын эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжсэн байна. 2014 оны 8-р сард, Ши Жинь Пин Дарга Монголд айлчилсан хугацаандаа, Монголын талд шинээр хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгджээ. Одоо Хятад, Монгол хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, холбогдох зээлийн хэрэгжилтийг шинэ үеийн боловсрол, хөдөө аж ахуйн том оврын машин механик, Улаанбаатарын

шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам зэрэг төсөлд хэрэгжүүлэхийг ахиулсан байна.

8. Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чухал төслүүд хэрэгжив.

Хятад, Монгол хоёр улс хил залган оршиж, эдийн засгийн талаар маш их харилцан нөхөх боломжтой. Сүүлийн жилүүдэд, Хятадын улам олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулан аж ахуй эрхэлж байна. 2014 оны эцсийн байдлаар, Монголд бүртгүүлсэн Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллага 6500 гаруй болсон нь Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжилд идэвхитэй үүрэг үзүүлсэн байна. 2015 онд Амгалангийн дулааны станц, Мэншинь Баянгал цементийн үйлдвэр, Багануурын цахилгаан станц зэрэг хоёр орны худалдаа эдийн засгийн чухал төслүүд хэрэгжиж, Монголын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэлээ.

9. Монгол Улс "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-ны анхны гишүүний хувиар хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

6-р сарын 29-нд, Монгол Улс "Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын Банкны Хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслол Бээжинд болж, Ши Жинь Пин Дарга гарын үсэг зурах ёслолд оролцож, хэлэлцээрийг үүсгэн байгуулах санал дэвшүүлэгч гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзсан юм. Монголын сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн тус хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

10. Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монголд хуулийн дагуу аж ахуй эрхлэн, нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлж байна.

Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулан үйл ажиллагаа эрхлэх явцад, эдийн засгийн үр ашгийг буй болгохоор хичээн ажиллахын дагуу ямагт хуулийг мөрдөн, нийгмийн үүрэг хариуцлагаа идэвхитэй биелүүлж, Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд идэвхитэй нэмэр оруулж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн сайн дүр төрхийг буй болгож чадлаа. 2015 онд Хятадын худалдааны нийгэмлэгийн ерөнхий холбоо, орон нутгуудын худалдааны нийгэмлэгүүд Монголд томоохон Хятадын аж ахуйн нэгжүүдийн "нэг бүс нэг зам"-ын дээд чуулга уулзалт зэрэг стратегийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Хятадын

хөрөнгө оруулалттай байгууллагуудад худалдааны хамтын ажиллагаа хийх, мэдээлэл солилцох, харилцан тэтгэх, гадаад харилцааны зам суваг бүрдүүлж, Монголд буй Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын нэгдэл болон эв санааны хүчийг нэмэгдүүлсэн юм.

2015 оны Хятад, Монгол хоёр улсын хүмүүнлэгийн харилцааны шилдэг

10 мэдээ

1. "Хятадын соёлын түүх"(Монгол хэл дээрх хувилбар)номын нээлт боллоо.

1-р сарын 8-нд"Хятадын соёлын түүх"(Монгол хэл дээрх хувилбар)номын хэвлэлийн ёслолийн арга хэмжээ Улаанбаатар хотын соёлын төв болов. Уг номны ерөнхий редактораар Монголын Соёл, Спорт Аялал Жуулчлалын Яамны дэд сад асан М.Түмэнжаргал ажилласан бөгөөд, Хятад Улсын соёлын эрт дээр үеэс эхлэн одоог хүртэлх түүхийн улиран хувьсах явц болон онцлогыг харуулсан , үг зураг арвин сайхан, ойлгоход хялбар, эрдэм шинжилгээнд өндөр үнэ цэнэтэй, бүх насны монгол уншигчдын халуун харцыг хүртсэн бүтээжл болсон юм.

2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамнаас "Хятадын өдөрлөг"хаврын баярын цуврал арга хэмжээ болж өнгөрлөө.

1-р сарын 15-наас 2-р сарын 15-ны өдрүүдэд"Хятадын өдөрлөг"хаврын баярын цуврал арга хэмжээ Монгол Улсад боллоо. Уг арга хэмжээ Монгол олон жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд арга хэмжээний цар хүрээ, түвшин жил ирэх тусам ахиж, Монголын ард түмний сонирхлыг татан, Монголын ард олны Хятад Улсын ард түмний уламжлал, соёлыг ойлгох цонх нь болж байгаа юм.

3. Хятад Улсын засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх ажил амжилттай болов.

Хятад Улсын Дарга Ши Жинь Пиний Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх тулд, 3-р сараас 8-р сард Бүгд Найрамдах

Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам Хятад Улсын засгийн газрын тэтгэлэг оюутан элсүүлэх ажлийг идэвхитэй явуулж, Хятад Монголын хүмүүнлэгийн боловсролын салбарын харилцааны хамтын ажиллагааг улам нэмэгдүүллээ.

4. Орон нутгын харилцааны хамтын ажиллагааны төсөл амжилттай хэрэгжив.

4-р сараас 11-р сард, Хятад Улсын У Хан хотын соёлын нэрт хүмүүсийн илтгэл, ид шид, У Хан хотын гэрэл зургийн үзэсгэлэн, мөн тус хотын циркийн хамтлаг Монгол Улсад айлчлал болон тоглолт хийж, У Ханы биет бус урлагийн өв болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, " Түмэн газрын цайны ёс – Дорно дахины цайны урсгалын зургын үзэсгэлэн " , Дэлхийн Фашизмын Эсрэг дайн болон Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайны Ялалтын 70 жилийн ойн дурсгалын Хү Нан мужийн симфони оркестрын тусгай тоглолт зэрэг арга хэмжээнүүд Монголд амжилттай зохион байгуулагдаж Монголын ард түмний таашааллыг гүн хүртлээ.

5. Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны цуврал соёлын арга хэмжээ амжилттай болов.

8 -р сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Монголын Булган Хөвсгөл аймагт Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны цуврал соёлын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнүүдийн агуулга арвин, төрөл олон болж Булган Хөвсгөл аймаг болон ойролцоох аймгийн ард олны таашаалыг хүрсэн байна.

6. Хятад Улсын Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайн болон Дэлхийн Фашизмын Эсрэг дайны Ялалтын 70 жилийн ойн томоохон зургын үзэсгэлэн Монгол Улсад боллоо.

9-р сарын сүүлээр, Хятад Улсын Японы Түрэмгийллийн Эсрэг Хятадын Ард түмний дайн болон Дэлхийн Фашизмын Эсрэг дайны Ялалтын 70 жилийн ойн томоохон зургын үзэсгэлэн Монгол Улсын уран зургын галерейд амжилттай боллоо. Шин Хай Мин Элчин сайд болон Монголын Гадаад Хэргийн Яам, Батлан Хамгаалах Яамны сайд зэрэг асуудал эрхэлсэн албан тушаалтнууд, ахмад дайчид, цэргийн офицер, сургуулийн багш сурагчид болон нийгмийн бүх давхаргийн бусад албан тушаалтнууд оролцлоо. Үзэсгэлэнд оорлцсон хүндэт зочид тус зургийн үзэсгэлэнгийн ач холбогдлын чухалыг мөн, хоёр улсын ард түмний түүхэн бичээс, ирээдүйд үзүүлэх ач тусыг илэрхийлсэн байна.

7. "Торгоны замын дурсамж" улс байгуулагдсаны хүндэтгэлийн тоглолт амжилттай болов

10-р сад, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 66 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааг Монгол Улсын соёлын төв, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам хамтран зохион байгуулж Улаанбаатар хотод амжилттай боллоо. Арга хэмжээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ган Сү мужийн Дуу бүжгийн театр оролцсон бөгөөд үзэгчид халуун дотноор хүлээн авсан юм.

8. Улаанбаатарт Хятад Улсын соёлын төвийн интэрнет хуудас нээгдлээ.

10-р сард Улаанбаатар хотод Хятад Улсын соёлын төвийн интэрнет хуудас нээгдлээ. Интэрнет хуудасны шинэлэг сэдэв, баялаг үнэн зөв агуулга, мэдлэгийн мөн үйлчилгээний чадварлаг шинж нь Монголын нийгмийн бүх хүрээний анхаарал болон магтаалийг хүртсэн байна.

9. " Хятадыг таньж мэдэх сонирхол " Монголд эд хүчтэй өрнөж байна.

Улаанбаатар хотод дахь Хятадын Соёлын төв Күнзийн Институттэй хамтран олон төрлийн Хятадын соёлын арга хэмжээг зохион байгуулав. Үүнд: "Хятад Улсыг хэн сайн мэдэх вэ?", "Хэн Хятад дуу хамгийн сайн дуулж чадах вэ?", " Хэн Хятад хөгжим хамгийн сайн тоглож чадах вэ?", мөн хятад хэлний эссэ бичлэгийн уралдаан, хятад уран бичлэгийн уралдаан, эртний ном уран уншлагийн тэмцээн, хятдаар дуулах тэмцээн,

хятад ардын бүжгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд багтсан байна. "Хятадыг таньж мэдэх сонирхол" Монголд , тэр дундуу залуусын дунд хүчээ авч эхэллээ.

10. "Нахиа " Хятад Монголын ном хэвлэлийн ажиллагааг эхлүүлэв.

11-р сард, "Нахиа " Хятад-Монголын ном хэвлэлийн солилцооны хамтын ажиллагааны нээлт болж , Өвөр Монголын Өөртөө Засах Орны Мэдээлэл, ном хэвлэл, радио телевизийн ерөнхий газар Монгол Улсын Хүүхдийн Төв Номын Санд ном бэлэглэх ёслол болов. Уг ёслолоор Монголын холбогдох нэгж байгууллага, номын сан болон сургуульд "Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр" номыг бэлэглэсэн байна.