БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2024-04-17 20:10

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам бичиг хэргийн болон туслах ажилтнууд шалгаруулж ажилд авна.

Бичиг хэргийн ажилтан:Ажлын байрны шаардлагаас хамаарч орчуулга, бичиг баримт боловсруулах, консулын үйлчилгээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

1.Хятад эсвэл Монгол улсын иргэн

2.Их дээд сургуулийн бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой, хятад хэлийг сайтар эзэмшсэн буюу хятад-монгол хэлний бичгийн болон аман орчуулга гүйцэтгэх чадвартай

3.Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх

4.Хятад улсын иргэн бол Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй байх 

5.Эрүүл чийрэг, ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвар сайтай,ажлын үүрэг даалгаврыг дагаж мөрдөх

6.Хууль тогтоомжийг дагаж мөрддөг, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх

Цалин: Тохиролцоно

Бүрдүүлэх материал:

1.Товч намтар (хавсралт)

2.Хятад улсын иргэн бол гадаад паспортын хуулбар болон оршин суух үнэмлэхийн хуулбар, Монгол улсын иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

3.Дипломын хуулбар болон хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK онооны хуулбар

4.Цагдаагийн тодорхойлолт

Дээрх материалуудыг chinaemb_mn@mfa.gov.cn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү. (Гарчиг:Ажилд орох хүсэлт+Овог нэр)

Элчин сайдын яам эхний шалгаруулалт хийсний дараа бичгийн шалгалт болон ярилцлагын хугацааг цахим шуудангаар эсвэл утсаар мэдэгдэнэ.

Туслах ажилтан:Элчин сайдын яамны засвар үйлчилгээ, жижүүр, цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

1.Хятад эсвэл Монгол улсын иргэн

2.Эрүүл чийрэг, ажлын хариуцлагатай , ачаалал даах чадвартай, багаар ажиллах чадвар сайтай байх, ажлын үүрэг даалгаврыг дагаж мөрдөх

3.Хятад улсын иргэн бол Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй байх

4.Хууль тогтоомжийг дагаж мөрддөг, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх

5.Сантехник, цахилгаан, мужаан, барилгын өрлөг зэрэг мэргэжлийн ур чадвартай, цэцэрлэгжүүлэлт, ногоо тарих чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно  

Цалин: Тохиролцоно

Бүрдүүлэх материал:

1.Товч намтар (хавсралт)

2.Хятад улсын иргэн бол гадаад паспортын хуулбар болон оршин суух үнэмлэхийн хуулбар, Монгол улсын иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

3.Цагдаагийн тодорхойлолт 

Дээрх материалуудыг Элчин сайдын яамны урд хаалга жижүүрийн байранд авчирч өгнө үү. (Хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бээжингийн гудамж -2)

Элчин сайдын яам эхний шалгаруулалт хийсний дараа ярилцлагын хугацааг утсаар мэдэгдэнэ.


Холбоо барих:95959255,95608779

Ажлын цаг:Ажлын өдрүүдэд 09:00-12:00 15:00-18:00

Хавсралт:Товч намтар (загвар)

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр