БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах тухай түгээмэл асуулт хариулт

2024-12-21 17:09

2025/2026 оны хичээлийн жилийн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг зөв гаргахд туслах зорилгоор манай Элчин сайдын яамны зүгээс байнга асуудаг нийтлэг асуултуудын хариултыг дараах байдлаар өгсөн болно. 
1. Асуулт: Ямар вэб сайтаар дамжуулан Хятадын засгийн газрын тэтгэлэгийн талаарх мэдээлэл, Сургууль болон мэргэжлийн талаар мэдээлэл авч болох вэ?
Хариулт: Холбогдох мэдээллийг дараах вэбсайт руу нэвтэрч шалгана уу.
https://www.campuschina.org/zh/universities/index.html
2. Асуулт: БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргахад онлайн маягтыг хэрхэн зөв бөглөх вэ?
Хариулт: Дэлгэрэнгүй мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 11-р сарын 11-ний өдрийн холбогдох мэдэгдэлтэй танилцана уу.
Хятад хэл дээрх холбоос:
http://mn.china-embassy.gov.cn/zytz/202411/t20241111_11524362.htm
Кирилл монгол хэл дээрх холбоос:
http://mn.china-embassy.gov.cn/mn/zytz/202411/t20241111_11524366.htm
3. Асуулт: Урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг хэрхэн авах вэ? Урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг аваагүй тохиолдолд яах вэ?
Хариулт: Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг авна. (Тухайлбал, Элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт).
Урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг аваагүй тохиолдолд хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжгүй.
4. Асуулт: Хэрэв хүсэлт гаргагч нь зөвхөн өөрийн сонгосон нэг их сургуулиас олгосон урьдчилсан элсэх урилга бичиг баримтаа авч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах шалгалтад орох бол хүсэлт гаргагчийн сонгосон бусад их сургуульд элсэн ороход нөлөөлөх үү? 
Хариулт: Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний урьдчилсан элсэх урилга баримт бичгийг (Тухайлбал, Элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт) өгсөн   тохиолдолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зохион байгуулах шалгалтад (бичгийн шалгалт, ярилцлага) хамрагдах боломжтой.
Хэрэв хүсэлт гаргагч нь өөрөө сонгосон бусад их сургуулиудаас урьдчилсан элсэх урилга баримт бичгийг  дараалан авсан бол Элчин сайдын яам хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авч, шалгахаас өмнө БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцах менежментийн мэдээллийн системд (вэб сайтын холбоос: http://www.campuschina.org) үргэлжлүүл бүртгүүлэж болно. 
Аль ч сургуулиас олгосон урьдчилсан элсэх урилга бичиг баримтийг үл хамааран Элчин сайдын яамны шалгалт өгөх нь хүсэлт гаргагчийн сонгосон бусад сургуульд элсэн ороход нөлөөлөхгүй. урьдчилсан элсэх урилга бичиг баримт нь элссэн гэсэн үг биш гэдгийг анхаарна уу .
5. Асуулт: хүсэлт гаргагчид эхлээд бусад их  сургуулын урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг авсан бөгөөд Элчин сайдын яамны хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авч, шалгах ажил дууссаны дараа өөрийн хамгийн тохиромжтой  их сургуулаас урьдчилсан элсэх урилга бичиг баримтыг авсан тохиолдолд эдгээр их сургуулиудад элсэх боломжтой юу?   
  Хариулт:  Хэрэв  урьдчилсан элсэх олон урилга бичиг баримт авсан бол хүсэлт гаргагчийн сонгосон их сургуулиа бөглөсөн дарааллаар нь холбогдох их сургуульд зөвлөмж гаргаж, тухайн сургууль хамгийн сайныг сонгон шалгаруулна.
6. Асуулт: Элчин сайдын яамнаас зохион байгуулсан шалгалт дууссаны дараа Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах материалаа үргэлжлүүлэн бөглөж болох уу?
Хариулт: БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн материалыг Элчин сайдын яамнаас зохион байгуулах шалгалтын өмнө заавал бөглөсөн байх шаардлагатай ба үүний дараа бөгөлвөл ЭСЯ-ны шалгалтанд оролцох боломжгүйг анхаарна уу.
7. Асуулт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хэзээ шалгалт зохион байгуулах вэ?
 Хариулт: Элчин сайдын яамнаас шалгалтыг 2025 оны нэгдүгээр сарын дундуур зохион байгуулах бөгөөд тодорхой цагийг нэгдүгээр сарын эхээр мэдэгдэх болно. Элчин сайдын яамны цахим хуудас болон WeChat-ын пэйж хуудас дээрх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.