
3 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсад зохион байгуулагдсан Сансрын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хуралд оролцохоор ирсэн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жян Хуйтай уулзлаа.
Жян Хуй тус байгууллагын хөгжлийн явцын талаар танилцуулж, Монгол Улс хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, сансрын технологийн хөгжлийн үр шимийг хамтдаа хүртэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуань Монголын талтай хамтран Сансрын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хурлыг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргээд, сансрын технологийн хэрэглээ Монгол Улсад өргөн хэрэгцээтэй байгааг онцлон тэмдэглэв. Мөн холбогдох хамтын ажиллагаа нь Монголын сансрын чадавхыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.