4 дүгээр сарын 1-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй уулзлаа.

МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Монголын эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх чиглэлээр Хятадын туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуань Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахад тууштай хүчин чармайлт гаргаж ирснийг сайшааж, Хятадын тал цаашид ч Монголын талтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.