4 дүгээр сарын 2-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзоригтой уулзлаа.

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ганзориг хэлэхдээ, Монгол, Хятадын онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн бөгөөд цаашид Монголын талын чадавхыг бүх талаар бэхжүүлэхэд Хятадын тал үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон хөрш орнууд бөгөөд Хятадын тал Монголын талтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэв.