4-р сарын 3-ны өдөр Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэнтэй уулзлаа.

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн хоёр улсын хил хамгааллын салбар дахь хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, цаашид Хятадын талтай нягт хамтран ажиллаж, хилийн бүсийн энх тайван, найрсаг харилцааг хамтран бүрдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс нь хуурай газрын хамгийн урт хилийн шугамтай хөрш орнууд бөгөөд Хятадын тал Монголын талтай хил хамгааллын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр улс болон бүс нутгийн энх тайван, хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэв.
Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа Жан Шюлянь, Хуурай замын цэргийн атташе, хурандаа Ма Чи нар оролцов.