4 дүгээр сарын 16-ны өдөр Элчин сайд Шэнь Миньжуань шинээр томилогдсон Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзлаа.

Л.Энх-Амгалан сайд хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, Монголын тал боловсролын салбарт дижитал шилжилтийг идэвхтэй урагшлуулж байгааг онцлоод, Хятадын талтай боловсролын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, холбогдох төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэн, Монголын боловсролын чанарыг дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятадын XV таван жилийн төлөвлөгөө нь хүний хөгжилд оруулах хөрөнгө оруулалтыг чухалчилж байгаа бөгөөд Хятадын тал Монголын талтай боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Монголын тал их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулж, Монголд суралцаж буй хятад оюутнуудын хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаална гэж найдаж байна гэв.