4 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Отгонтэнгэр их сургуулийн олон улсын харилцааны мэргэжлийн 40 гаруй багш, оюутнуудын төлөөллийг хүлээн авч, “Хаврын болзоо: Хятадыг танин мэдэхүй” сэдэвт Хятад, Монголын залуучуудын уулзалт, ярилцлагыг зохион байгуулав. Элчин сайдын яамны залуу төлөөлөгчид Хятад улсын XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд гарсан Хятадын онцлогтой орчин үеийн бүтээн байгуулалтын ололт амжилтууд, мөн XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хэрэгжүүлэх өргөн хүрээний хөгжлийн зорилтуудыг танилцуулав. Мөн талууд Хятад, Монголын хамтын ажиллагааны үр дүн болон боломжуудын талаар идэвхтэй санал солилцлоо.

Элчин сайд Шэнь Миньжуань уулзалтыг дүгнэж хэлэхдээ, Хятад улс хариуцлагатай том гүрний хувьд өндөр чанартай хөгжил болон өндөр түвшний гадаад нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлж, Монгол Улс зэрэг хөрш орнуудтай хөгжлийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах ажлыг ахиулах болно гэв. Мөн оюутан залуусыг ирээдүйд дипломат болон олон улсын харилцааны салбарт идэвхтэй оролцож, залуу насны эрч хүчээр Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг урагшлуулан, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Багш нар, оюутнууд Элчин сайд болон залуу төлөөлөгчдөд хандан идэвхтэй асуулт дэвшүүлж, Хятадын талаарх өөрсдийн ойлголт, сэтгэгдлээ хуваалцан, Хятад улсыг сонирхож, хоёр орны харилцааны хөгжилд анхаарал хандуулдаг бөгөөд цаашид Хятад, Монголын найрсаг харилцааны үйл хэрэгт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.