4 сарын 24-нд Элчин сайд Шэнь Миньжуань Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзлаа.

Засаг дарга Д.Пүрэв-Очир хэлэхдээ, Булган аймаг нь хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт арвин нөөцтэй бөгөөд Хятадын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятадын хөрөнгө оруулалт, техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад улс саяхан XV таван жилийн төлөвлөгөөгөөг баталж, өндөр чанартай хөгжил болон өндөр түвшний нээлттэй байдлаа бэхжүүлэх зорилтыг тусгаад байна. Хятадын тал хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааг улам бодитоор гүнзгийрүүлж, Монголын орон нутгийг илүү хурднаар, илүү сайнаар хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэв.