5-р сарын 15-нд Элчин сайд Шэнь Миньжуань Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Нарны эрчим хүчний халаалтын системийн төслийн хэлэлцүүлэгт оролцов. Уг арга хэмжээнд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар оролцов.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Монголд нарны эрчим хүчний халаалтын системийн төсөл амжилттай хэрэгжиж, энэ чиглэлийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ холбогдох бодлого боловсруулахад түлхэц өгч байгаад баяртай байна. Ногоон хөгжлийн замд Хятад улс нь Монгол Улс зэрэг хөгжиж буй орнуудын найдвартай түнш байх болно гэв.
НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар төслийг тууштай дэмжиж буй Хятадын талд талархал илэрхийлж, төслийг өндөр чанартай хэрэгжүүлэн, Монголын илүү их айл өрхийг цэвэр эрчим хүчээр хангаж, ард иргэдийн амьдрал, сайн сайхан байдлыг сайжруулахын төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.