Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдтай хамт Монголын олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороор зочлов

2026-05-22 21:00

5 сарын 21-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай хамт Монголын олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороор зочиллоо.

Т.Аубакир сайд Хятад улсын ядуурлыг бууруулах хүрээнд гаргасан ололт амжилтууд дэлхий нийтэд ач холбогдолтой байгааг өндөөр үнэлээд, Хятадын талаас Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл хэргийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. Тэрээр цаашид нийгмийн хамгаалал, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн Хятадын дэвшилтэт хөгжлийн туршлагаас суралцан хэрэгжүүлэх талаар хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлэв. 

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад улс XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд нийгмийн хамгааллын цогц тогтолцоог үргэлжлүүлэн байгуулж, ард иргэдийн амьдралыг сайжруулахаар зорьж байна. Хятадын тал Монголын талтай нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны үр шимийг хоёр орны ард түмэнд илүү их хүртээхэд бэлэн байна гэв. 

Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын ГБХНХ-ын сайд Т.Аубакиртай хамт “Найрамдал” цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, тус цогцолборт үйл ажиллагааг явуулж буй сургуулийн сурагчдын бэлтгэсэн хятад дуу, лууны бүжиг зэрэг гайхалтай сайхан урлагийн тоглолтыг үзэж, сурагчдыг хятад хэлээ сайн сурахыг урамшуулан, цаашид Хятадад очиж суралцаж хоёр орны найрамдалт харилцааг залгамжлан үргэлжлүүлэхийг уриаллаа.