5 сарын 23-ны өдөр Элчин сайд Шэнь Миньжуань ЭСЯ-ны зарим дипломат ажилтныхаа хамтаар “Улаанбаатар марафон - 2026” гүйлтийн арга хэмжээнд оролцож, 10 км, 5км зайн болон хагас марафоныг амжилттай гүйцэтгэлээ. Ийнхүү тус марафонд Элчин сайдын яам гурав дахь жилдээ дараалан оролцлоо. Элчин сайдын яамны хөгжөөн дэмжигчид төрийн далбаагаа барин, талбайд уухайлан дэмжиж, Монголын дотоодын иргэдтэй хамт олон улсын тамирчдыг дэмжиж, амжилт хүслээ.

Улаанбаатар марафон нь 2014 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Монголын хамгийн өргөн цар хүрээг хамарсан гүйлтийн спортын арга хэмжээ юм. Энэ жилийн марафонд 42 улсын 700 гаруй тамирчдыг хамруулан нийт 46000 хүн оролцжээ.
