Элчин сайд Шэнь Миньжуань Монголын Үндэсний Олимпын хороонд зочлон ажиллав

2026-05-27 16:00

5 сарын 26-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монголын Үндэсний Олимпын хороонд зочлон ажиллаж, тус хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй Хятад, Монголын спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын спортын үйл хэрэгт Хятадын талаас үргэлж томоохон дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж, Хятадын талтай цаашид хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн, хоёр улсын спортын салбарын хөгжлийг хамтдаа ахиулна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь Миньжуань Монголын тамирчид олон улсын тэмцээнүүдэд удаа дараа өндөр амжилт гаргаж буйд баяр хүргэв. Мөн хэлэхдээ, Хятад улс спортоор хүчирхэг орон болох зорилтыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг тэмдэглээд, Монголын талтай солилцоо, харилцан суралцах ажиллагааг бэхжүүлж, спортын өрсөлдөх ур чадварыг хамтдаа дээшлүүлэн, хоёр орны ард түмний найрамдлыг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.