5 сарын 26-нд Элчин сайд Шэнь Миньжуань шинээр томилогдсон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзлаа.

Ж.Алдаржавхлан сайд хэлэхдээ, Монгол, Хятад хоёр улс бол уул усаараа холбогдсон нягт харилцаатай хөрш орнууд юм. Монголын тал Хятад улсын соёл, хүмүүнлэгийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид Хятадын иргэд улам ихээр Монгол Улсад аялал жуулчлал хийхийн зэрэгцээ спортын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэж найдаж байна гэв.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, соёл хүмүүнлэгийн салбар бол Хятад, Монгол хоёр орны харилцааны чухал тулгуур бөгөөд Хятадын тал Монголын талтай хамтран соёл хүмүүнлэг, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг ахиулахад хамтын хүчин чармайлт гарган ажиллахад бэлэн байна. Монголын талтай хамтран хил орчмын аялал жуулчлалыг хялбаршуулах ажлыг улам сайжруулна гэж найдаж байна гэв.
