5 сарын 29-нд “Монгол Улс, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын их наадам” арга хэмжээний нээлтийн ёслол Монгол-Хятадын “Найрамдал” сургуульд зохион байгуулагдаж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Цао Ли, Улаанбаатар соёлын төвийн дарга Жамбалсамбуу, Өвөр Монголын гадаад дахь найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид болон Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн багш, сурагчид зэрэг 200 гаруй хүн оролцов.

ӨМӨЗО-ы урлагийн багш нар гайхалтай үзүүлбэрүүд толилуулав. Мөн энэхүү арга хэмжээний үеэр Хятадын үндэсний хөгжмийн урлаг, бүжиг, уран бичлэг, уламжлалт уран зураг, цайны урлаг, Хятад-Монголын анагаах ухаан зэрэг Хятадын уламжлалт соёлын шилдэг өв болон Өвөр Монголын бүс нутгийн онцлогтой сургалтуудыг заах бөгөөд энэ нь Хятад, Монголын суралцагчдад Хятадын соёлын гоо зүйг улам гүнзгий мэдрэх боломж олгох юм.

“Хятадын соёлын их наадам” арга хэмжээ нь Монгол Улсад гурав дахь удаагаа танхимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд мөн Өвөр Монголын гадаад дахь хэрэг эрхлэх газар ӨМӨЗО-ы гадаад дахь найрамдлын нийгэмлэгийн анх удаа Монгол Улсад тус арга хэмжээг зохион байгуулж буй тохиолдол юм.