Элчин сайд Шэнь Миньжуань “2026 оны Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлтийн ёслол болон нээлтийн өрөг эхлүүлэх арга хэмжээнд оролцов

2026-06-23 20:31

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “2026 оны Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Азийн шатрын холбооны Нарийн бичгийн дарга Хишам Аль-Тахир нар оролцлоо. 

Элчин сайд Шэнь Миньжуань мөн нээлтийн ёслолд оролцож, гурав дахь ээлжийн тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Азийн шатрын холбооны Нарийн бичгийн дарга Хишам Аль-Тахир, Хятадын олон улсын шатрын их мастер Хоу Ифань нарын хамт нээлтийн өргийг эхлүүллээ. 

Элчин сайд Шэнь Миньжуань тэмцээнд оролцож буй Хятадын шатарчидтай халуун дотноор уулзан ярилцаж, өөрсдийн хэв маяг, ур чадвараа харуулан амжилттай оролцохыг хүсэн ерөөв.

Монгол Улс Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа злхион байгуулж буй тохиол бөгөөд энэ удаагийн тэмцээнд 28 улс, бүс нутгийн 250 орчим шатарчин оролцож байна. Хятадын талаас шатрын их мастер Юй Янь И, олон улсын шатрын мастер Сүн Юйшинь зэрэг нийт 34 тамирчин оролцож байна.