6 сарын 2-нд Элчин сайд Шэнь Миньжуань Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын Монгол дахь төлөөлөгч Фүжимүра Ёкотой уулзлаа.

Фүжимүра Ёко хэлэхдээ, Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллага нь хүн амын шилжилт, хөдөлгөөний удирдлагын чиглэлээрх Хятадын туршлагаас суралцаж, Монгол Улсын бодлого төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх, мөн шилжин суурьшигчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна гэв.
Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад улс дэлхийн шилжилт, хөдөлгөөний засаглалд идэвхтэй оролцдог бөгөөд Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монголын ажиллах хүчний чанарыг дээшлүүлж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв.