Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Монголын дахин төлөвлөлтийн орон сууцны төсөл хүлээлцэх гэрчилгээнд Элчин сайд Шэнь Миньжуань болон Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар гарын үсэг зурав

2026-06-23 20:33

6 сарын 5-нд Элчин сайд Шэнь Миньжуань болон Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Монголын дахин төлөвлөлтийн орон сууцны төсөл хүлээлцэх гэрчилгээнд гарын үсэг зурлаа. 

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Хятадын талд томоохон дэмжлэг туслалцаа үзүүлсэнд нь талархал илэрхийлээд цаашид хот байгуулалт зэрэг салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, төслийг аль болох хурдан ашиглалтад оруулж, хоёр орны хамтын ажиллагааны үр өгөөжийг Монголын ард иргэдэд хурдан хүргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.