6 сарын 8-нд Монгол Улс дахь Өвөр Монголын нутгийн зөвлөлөөс 11 дэх удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Гэр бүлийн өдөр” арга хэмжээнд Элчин сайд Шэнь Миньжуань, ӨМӨЗО-ы гадаад дахь найрамдлын нийгэмлэгийн дарга Худагүла болон Хятадын цагаач иргэд багтсан 300 гаруй хүн оролцлоо.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ 2026 онд Хятад улсын XV таван жилийн төлөвлөгөө эхэлж, Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалан, Өвөр Монголд чөлөөт худалдааны туршилтын бүс нээгдээд буй нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд томоохон боломжийг нээж байна. Хилийн чанадад суугаа өргөн олон Хятад иргэдийг цаашид үргэлжлүүлэн Хятад, Монголын харилцааг холбох онцгой давуу талаа үргэлжлүүлж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулагч, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэгч, хоёр орны найрамдлыг ахиулагч байхыг хүсье. Элчин сайдын яам нь үргэлж иргэдийнхээ хамгийн бат бөх түшиг тулгуур, хамгийн дулаан гэр байх болно гэв.
Худагула дарга хэлэхдээ, ӨМӨЗО-ы засаг захиргаа хилийн чанадад суугаа иргэддээ үргэлж анхаарал хандуулж, гадаадад ажиллаж амьдрахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирсэн. Цаашид Гэр бүлийн өдрийн арга хэмжээ улам өргөжин хөгжиж, элэг нэгтнүүдийн эв нэгдэл, хамтын хүчийг улам бүр нэгтгэнэ гэж найдаж байна гэв.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Шэнь Миньжуань болон Өвөр Монголын төлөөлөгчид хилийн чанадад суугаа иргэддээ “Дулаан сэтгэлийн багц” гардуулж, Өвөр Монголын аймаг, хотуудын Монгол Улс дахь нутгийн зөвлөлийн төлөөлөлтэй найрсаг уулзалт, ярилцлага өрнүүллээ.