Элчин сайдын яам “Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдөр” хүлээн авалт зохион байгуулав

2026-06-23 21:29

6 сарын 9-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдөр” урлагийн тоглолт, хүлээн авалт зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын удирдлагууд, Монгол дахь гадаадын дипломат төлөөлөгчид, Хятадын аж ахуйн нэгжүүд, багш сурагчид, Хятадын цагаач иргэд зэрэг 200 гаруй хүн оролцлоо. 

Элчин сайд Шэнь Миньжуань хэлсэн үгэндээ, соёл иргэншлүүд эв найрамдалтай зэрэгцэн орших чиг хандлагыг тодорхойлох зорилгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлсэн билээ. Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ нь ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл үзлийг устгах, дэлхийн энх тайвныг хамгаалах чухал бүслүүр, сорилтуудыг хамтдаа даван туулах, хамтын хөгжлийг урагшлуулах хүчирхэг хөдөлгөгч хүч, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах нөхөрлөлийн гүүр юм. Хятадын тал олон янзын соёл иргэншлүүдийн эв найрамдалтайгаар зэрэгцэн орших, харилцан бие биеэ хөгжүүлэхэд тууштай хүчин чармайлт гаргаж, соёл иргэншлийг хамгаалах, өвлүүлэн үлдээх үйлсэд тууштай анхаарч, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний механизмыг боловсронгуй болгоход идэвхийлэн оролцож ирсэн. Цаашид НҮБ зэрэг бүх талуудтай хамтран өөр өөрийн өнгө төрхийг хадгалан хөгжсөн, олон соёл иргэншлүүдийг багтаасан дэлхий ертөнцийг цогцлоон бүтээх үйлсийг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэв. 

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден хэлсэн үгэндээ, яриа хэлэлцээ нь харилцан итгэлцлийг төрүүлж, итгэлцэл нь энх тайвныг бүтээдэг. Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ нь талуудын хоорондын зөрүү, үл ойлголцлыг арилгахад тусалдаг. НҮБ нь бүх түвшний яриа хэлэлцээг дэмжихийн төлөө үргэлж хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд бүх талуудтай хамтран олон талт үзлийг хамгаалж, өнө мөнхийн энх тайван болон тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх гүүрийг бүтээн байгуулахад бэлэн байна гэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн хэлэхдээ, Монгол, Хятад хоёр улс бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Монголын тал Хятадын талтай ард иргэд хоорондын харилцааг улам нягтруулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, нөхөрлөлийг гүнзгийрүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, ард иргэд хоорондын харилцааны суурийг бататгахад бэлэн байна гэв.

Зочид хамтдаа үндэсний хөгжмийн тоглолт, дуу бүжиг, цайны ёслол зэрэг гайхамшигт үзүүлбэрүүдийг үзэж сонирхон, Хятадын соёлын сэтгэл татам онцлогыг мэдэрч, арга хэмжээний уур амьсгал халуун дулаан, найрсаг болж өндөрлөлөө.