6 сарын 9-нд “Монгол Улс, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын их наадам” арга хэмжээний хаалтын ёслол Монгол-Хятадын “Найрамдал” сургуульд зохион байгуулагдаж, Элчин сайд Шэнь Миньжуань, Өвөр Монголын гадаад дахь найрамдлын нийгэмлэгийн дарга Худагула, Улаанбаатар соёлын төвийн дарга Жамбалсамбуу болон Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн багш, сурагчид зэрэг 200 гаруй хүн оролцов.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятадын соёл иргэншил бол бүх хүн төрөлхтний хамтын баялаг бөгөөд “Хятадын соёлын их наадам” арга хэмжээ дахин нэг удаа Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь Хятад, Монголын соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний томоохон үйл явдал төдийгүй “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ын бодит хэрэгжилт юм гэв. Сурагчдыг Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэгч, Хятад, Монголын найрсаг харилцааны элч байхыг уриалж, хилийн чанад дахь хятад хэлний сургуулиуд хятад хэлний боловсрол олгох анхны зорилгоо тууштай баримталж, хоёр орны хамтын хөгжлийн төлөө илүү олон шинэ хүчийг бэлтгэн гаргаарай гэж урамшуулав. Мөн хилийн чанад дахь хятад иргэд хамтран, хятад хэлний боловсрол олгох болон Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө үргэлжлүүлэн зориулахыг хүслээ.
Худагула дарга хэлэхдээ, “Хятадын соёлын их наадам” нь Хятадын соёлын уламжлалыг өвлүүлэн хөгжүүлэх чухал тавцан бөгөөд Хятад болон бусад орны ард иргэдийн харилцан ойлголцлыг дэмжих халуун сэтгэлийн төсөл юм гэв. Тэрээр хилийн чанад дахь хятад хэлний сургууль Хятадын соёлыг чин сэтгэлээсээ өвлүүлэн уламжилж, хятад хэлний боловсрол олгох ажлыг сэтгэл гарган хэрэгжүүлж, сурагчдыг Хятад, Монголын хамтын ажиллагааны тулгуур хүч болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Найрамдал сургуулийн сурагчид Хятадын онцлог бүхий дуу бүжиг, хөгжмийн тоглолт, уран уншлага, цайны урлаг, у-шу зэрэг гайхамшигтай үзүүлбэрүүд толилуулж, мөн шавар баримал, уран зураг, уран бичлэг зэрэг суралцсан бүтээлүүдээ газар дээр нь дэлгэн үзүүлэв.

Энэ удаагийн “Хятадын соёлын их наадам” арга хэмжээ нийт 12 хоног үргэлжилж, Хятадын соёлын 12 төрлийн сургалт зохион байгуулагдан, амжилттай болж өндөрлөлөө.