Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаатай уулзав

2026-06-23 21:19

6 сарын 10-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаатай уулзлаа. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлээд, цаашид Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжин ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятадын тал Монголын талтай хамтран Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон хамтын ажиллагааны төслүүдийг сайтар хэрэгжүүлж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Цаашид Монголын талаас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэж найдаж байна гэв.