Элчин сайд Шэнь Миньжуань Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай уулзав

2026-07-06 02:02

6 сарын 19-нд Элчин сайд Шэнь Миньжуань шинээр томилогдсон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай уулзлаа. 

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Хятадын талаас олон жилийн туршид Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад томоохон дэмжлэг үзүүлэн, чухал хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлээд, цаашид Хятадын талтай ах дүү хотуудын харилцаа зэрэг хамтын ажиллагааны механизмыг сайтар ашиглан, салбар бүрийн хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, нийслэлийн иргэдэд сайн сайхныг түгээнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. 

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Улаанбаатар хот бол Хятадын талтай хамтран ажиллаж буй чухал нийслэл хот бөгөөд Хятадын талаас Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна. Мөн Хотын захиргаанаас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэж найдаж байна гэв.