7 сарын 3-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам “Гар нийлэн хамтдаа урагшилъя: Хятадын Коммунист Намын 105 жилийн түүхэн замнал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын Их Хурал, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 40 орчим хүн оролцлоо.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэлцүүлгийг удирдаж хэлсэн үгэндээ, Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойн баярын хурлын үеэр Ши Жиньпин дарга чухал илтгэл тавьж, Хятадын Коммунист Нам асар их ололт амжилтад хэрхэн хүрч буйн гол түлхүүрийг нэгтгэн дүгнэлээ. Хятадын Коммунист Нам нь Хятадын ард түмний зол жаргалыг эрэлхийлэгч төдийгүй нийт хүн төрөлхтний ахиц дэвшлийг эрэлхийлэгч юм. Хятадын тал Монголын талтай хамтран, улс төрийн харилцан итгэлцлийг хамгаалагч, хөгжлийн хамтын ажиллагааг урагшлуулагч, соёл иргэншэл хооронд харилцан суралцах үйл явцыг дэмжигч, эрх тэгш, шударга ёс болон энх тайванч хөгжлийг баримтлагч байж, Хятад, Монгол хоёр улс гар нийлэн хамтдаа урагшлах орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг хамтдаа бичихэд бэлэн байна гэв.

Улс төрийн намуудын удирдах түвшний албан тушаалтнууд Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойд халуун баяр хүргэж, Хятадын Коммунист Намын туулсан түүхэн алдарт замнал нь тус намын байгуулалтын үйл хэрэгт үнэтэй туршлага болсон гэдгийг онцлон тэмдэглэв. Монголын тал Хятадын талтай нам хоорондын солилцоог бэхжүүлж, стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлэн, харилцан суралцаж, туршлага солилцохын зэрэгцээ бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжийг хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монголын голлох судалгааны хүрээлэн, эрдэмтэн судлаачдын төлөөлөл Хятадын Коммунист Намыг танин судлах нь Хятад улсыг ойлгох суурь нөхцөл мөн болохыг тэмдэглэж, цаашид Хятадын Коммунист Намын төр улсыг засах арга барилын талаарх судалгааг бэхжүүлэн, Монгол Улсын бодлого боловсруулах үйл явцад оюуны дэмжлэг улам ихээр үзүүлж, Хятад, Монголын харилцааны хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ илэрхийлэв.