7 сарын 21-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бараалхалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжуаньд Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлээд, Монголын тал цаашид ч Хятадын талтай стратегийг нягт уялдуулан хөгжүүлж, томоохон чухал төслүүдийн хамтын ажиллагааг тогтвортой урагшлуулж, шинэ салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэн талуудын харилцааг улам хөгжүүлэн ахиулахад бэлэн байна гэв.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад, Монголын хамтын ажиллагаа урам зоригтой, өөдрөг хэтийн төлөвтэй байна. Хятад улс инновацад суурилсан хөгжлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхий дахинд “Хятадын боломж 2.0”-ийг санал болгож байна. Хятадын тал Монголын талтай хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг салбарт улам их хамтын ажиллагааны өсөлтийн цэгүүдийг бүтээж, “Хятад, Монголын хамтын ажиллагааны боломж 2.0” -ийг угтахад бэлэн байна гэв.