Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд бараалхав

2026-07-24 16:00

7 сарын 22-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд бараалхалаа.

Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Элчин сайд Шэнь Миньжуанийн бүрэн эрхийн хугацаанд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасныг өндрөөр үнэлж, ялангуяа 70 жилийн дараа хоёр улсын хил дамнасан хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь түүхэн үйл явдал болсныг онцлоод, цаашид хоёр орны томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн урагшлуулж, хилийн боомт, авто зам, төмөр зам, иргэний нисэх зэрэг салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь Миньжуань Хятадын тал Монголын талтай “Бүс ба зам” өндөр чанартай хамтран бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн стратегийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх чиглэлээр зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг бодитой урагшлуулж, харилцан холболтыг тасралтгүй дээшлүүлэн, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжийг хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.