Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бараалхав

2026-07-22 21:00

7 сарын 21-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бараалхалаа. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Шэнь Миньжуанийн үүрэгт ажлын хугацаандаа хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Хятадтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид Хятадын талтай хамтран хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэв.

Элчин сайд Шэнь Миньжуань албан үүргээ хэрэгжүүлэх хугацаанд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлээд, хөрш хоёр орны ард түмний сэтгэл ойр, хувь заяагаар холбоотой болохыг онцлов. Мөн хэлэхдээ, Хятадын тал Монголын талтай энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагааны хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох чиглэлийг ахиулахад бэлэн байна гэв.