7 сарын 21-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа мэдэгдэхүйц үр дүнд хүрч, хоёр орны өндөр дээд түвшний харилцан айлчлал идэвхжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд өндөр үр дүн гарч, соёл хүмүүнлэгийн харилцаа гүнзгийрч байна. Элчин сайд Шэнь Миньжуань үүрэгт ажлын хугацаандаа гаргасан хувь нэмрийг нь Монголын тал өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнаж байна гэв.

Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжилд үргэлжид анхаарал хандуулж ирсэнд талархал илэрхийлээд, Хятадын тал цаашид ч Монголын талтай хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх хүрээнд улс төрийн харилцан итгэлцэл болон нягт хамтрын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг ахиулах болно гэв.