БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Хятадын цагаач иргэдэд туслах төвийг шинэчлэн сайжруулах төсөл болон Найрамдлын клубийн барилгын ашиг

2026-07-29 10:00

7 сарын 28-ны өдөр БНХАУ-ын ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Улаанбаатар дахь Хятадын цагаач иргэдэд туслах төвийн шинэчлэн сайжруулах төсөл болон Найрамдлын клубийн барилгын ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолд оролцож, үг хэллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол дахь Хятад цагаач иргэдийн нийгэмлэг, Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимын холбогдох салбарууд, Монгол-Хятадын найрамдал сургууль, Хонконгийн Баптист сүмүүдийн холбоо болон Монгол дахь хятад иргэдийн төлөөлөл зэрэг нийт 100 орчим хүн оролцов.

Хятадын цагаач иргэдэд туслах төвийн шинэчлэн сайжруулах төсөл болон Найрамдлын клубийг Монгол дахь Хятад цагаач иргэдийн нийгэмлэгээс олон талын хүчийг нэгтгэн байгуулсан юм. Хятадын цагаач иргэдэд туслах төвийн шинэ байранд “Хятад иргэдийн халамжийн өрөө”-г шинээр байгуулснаар Монгол Улсад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон Хятад иргэдэд үзүүлэх дэмжлэг, туслалцааг цаашид улам бэхжүүлэх юм. Мөн Найрамдлын клуб нь Монгол дахь хятад иргэдийн нөхөрлөлийг нэмэгдүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, Хятадын уламжлалт соёлыг өвлүүлэн дэлгэрүүлэх шинэ гэр болох юм.