8 сарын 7-ны өдөр БНХАУ-ын ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүхтэй уулзалт хийлээ.
Талууд уулзалтаар хөдөлмөр эрхлэгчид, цагаач иргэд зэрэг Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа Хятад улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон талуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоо.
