БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар буцалтгүй тусламжийг хүлээлцэх гэрчилгээнд гарын үсэг зурав

2026-08-11 14:00

8 дугаар сарын 10-ны өдөр ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяртай уулзаж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахад зориулан БНХАУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийг хүлээлцэх гэрчилгээнд хамтран гарын үсэг зурав.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахад Хятадын талаас үзүүлж буй томоохон дэмжлэгт талархал илэрхийлж, цөлжилттэй тэмцэх, ургамлыг нөхөн сэргээх зэрэг салбар дахь хамтын ажиллагааг Хятадын талтай цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Хятадын тал өөрийн боломжийн хүрээнд Монголын талд дэмжлэг, туслалцаа үзүүлж,  цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны үр өгөөжийг Монголын ард түмэнд илүү ихээр хүргэхэд бэлэн байгааг илэрхийллээ.