Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн том оврын C919 зорчигч тээврийн агаарын хөлөг анхны олон улсын нислэгээ амжилттай үйлдэж, Улаанбаатарт газардлаа

2026-08-13 11:00

8 дугаар сарын 12-нд C919 агаарын хөлгийн анхны олон улсын нислэгийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли, Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр болон хоёр орны иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид оролцлоо.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлэхдээ, Хятад улсын анхны 100 хувь дотооддоо зохион бүтээсэн оюуны өмчийн эрхтэй анхны магистраль шугамын C919 агаарын хөлгийн Монгол Улс руу хийж буй олон улсын анхны нислэг нь хоёр орны харилцан зорчих хөдөлгөөн улам бүр нягтарч, уялдаа холбоо, дэд бүтцийн холболт тасралтгүй гүнзгийрч байгааг бүрэн харуулж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ өнгө нэмлээ. Хятадын тал цаашид ч Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлж, Хятад, Монголын хамтын ажиллагааны үр өгөөжийг хоёр орны ард түмэнд хүргэхэд бэлэн байна гэв.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, C919 нь Хятадын агаарын тээврийн технологи, инновац, үйлдвэрлэлийн чадавхын цогц илэрхийлэл бөгөөд Монгол Улсын орчин үеийн хөгжлийн үйл явцад шинэ боломж бүрдүүлнэ. Монголын тал хоёр орны агаарын тээврийн хамтын ажиллагааг цаашид тасралтгүй гүнзгийрүүлж, иргэдийн зорчих болон агаарын тээврийн үйлчилгээнд илүү их хялбар нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна гэв.

Өнөөдрөөс эхлэн Эйр Чайна компанийн C919 зорчигч тээврийн онгоц Бээжин – Улаанбаатар хоёр талын чиглэлд нислэг үйлдэж эхлэх бөгөөд энэ нь тус агаарын хөлөг олон улсын тогтмол үйл ажиллагааны шинэ шатанд орсныг харуулж байна.