“Дао Дэ Жин” номын крилл монгол хэлний орчуулгын хэвлэлийн нээлтийн ёслол Улаанбаатар хотноо болов

2026-09-05 09:00

2026 оны 9 сарын 3-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг хамтран “Хятадын түүх” цуврал лекцийн арга хэмжээ болон “Лаоз” буюу “Дао Дэ Жин” номын крилл монгол хэл дээрх орчуулгын хэвлэлийн нээлтийн ёслолын ажиллагааг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд зохион байгууллаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жи, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Энхтуяа болон Монголын бусад салбарынхан тэргүүтэй зуу гаруй хүн тус арга хэмжээнд оролцлоо.