БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Багш нарын өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн уулзалт зохион байгуулав

2026-09-11 14:00

9 сарын 10-ны өдөр 42 дахь удаагийн Багш нарын өдөр тохиож байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон БНХАУ-ын Боловсролын яамны Гадаад хэлний харилцаа, хамтын ажиллагааны төв хамтран 2026 оны Багш нарын өдрийн хүндэтгэлийн уулзалт зохион байгуулав. БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли, Зөвлөх Ли Жи, Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Боловсролын яамны Гадаад хэлний харилцаа, хамтын ажиллагааны төвийн дэд захирал Ян Жөү болон Монгол Улсад томилогдон ажиллаж буй багш, сайн дурын багш нарын 70 гаруй төлөөлөл оролцож, баярын өдрийг хамтдаа тэмдэглэлээ.