9 дүгээр сарын 17-ны өдөр Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай болон дэлхийн стратегийн судалгааны хүрээлэн болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн хамтран 2026 оны Хятад, Монголын Тинк-танк форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Ариунаа, Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Шү Жиньчэн, Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай болон дэлхийн стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Чэнь Шинь нар оролцлоо.

Энэ удаагийн форум “21 дүгээр зуунд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх зам, боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, хоёр улсын судалгааны байгууллагын 70 орчим эрдэмтэн “Хятад, Монголын стратегийн уялдаа холбоо болон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа”, “Хятад, Монголын соёл хүмүүнлэгийн харилцаа болон экологийн соёл иргэншил” гэх үндсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.

Нээлтийн ажиллагааны дараа Хятад Улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай болон дэлхийн стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.