БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхантай уулзав

2026-09-18 09:00

9 сарын 17-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхантай урилгаар уулзлаа. Талууд Ганцмод - Гашуунсухайтын боомтын ачааны бараа нэвтрүүлэлтийн нөхцөл байдал болон Хятадын талын буцалтгүй тусламж, зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.