БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли “Хятад орныг танин мэдэхүй” Өвөрмонголын соёлын долоо хоногийн нээлтийн ажиллагаанд оролцов

2026-09-23 20:00

9 дүгээр сарын 23-ны өдөр “Хятад орныг танин мэдэхүй” Өвөрмонголын соёлын долоо хоног Улаанбаатар хотноо нээлтээ хийж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли, ЭСЯ-ны Зөвлөх Ли Жи, ӨМӨЗО-ы Намын хорооны мэдээлэл сурталчилгааны албаны дэд дарга Сун Ү Гуань, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Алтантуяа зэрэг албаныхан оролцлоо. Тэд “Гэрэл сүүдэр дэх Хятад” шилдэг дүрс, дуу дүрсний бүтээлүүдийг харилцан сурталчлан үзүүлэх арга хэмжээ болон холбогдох богино хэмжээний жүжиг, богино хэмжээний видео бүтээлийг орчуулан дуу оруулах эрхийн зөвшөөрөл олгох ёслолыг хамтран эхлүүлэв.

“Хятад орныг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын долоо хоног Монгол Улсад 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад, Монголын соёл хүмүүнлэгийн харилцаа, харилцан суралцах арга хэмжээ болжээ.