БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли “Үндэсний баяраа угтаж, Намрын дунд сарын баярыг тэмдэглэе” гадаадад суугаа иргэдийн хүндэтгэлийн цэнгүүнд оролцов

2026-09-25 16:00

9 сарын 25-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол дахь Хятадын цагаач иргэдийн нийгэмлэг хамтран “Үндэсний баяраа угтаж, Намрын дунд сарын баярыг тэмдэглэе” гадаадад суугаа хятад иргэдэд зориулсан хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулав.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ, өнөөдөр Намрын дунд сарын баярын өдөр тохиож байна. Шинэ Хятад Улс байгуулагдсаны 77 жилийн ой мөн удахгүй болох гэж байна. Хятадын Коммунист нам үндэстэн ястнаас бүрдсэн нийт ард түмнээ манлайлан удирдаж, хурдацтай хөгжсөн эдийн засаг, урт хугацааны тогтвортой нийгэм буюу хоёр гайхамшгийг бүтээсэн бөгөөд Хятад Улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүчирхэг хөдөлгүүр, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах чухал хүч болсон юм. Өнөө үед, Хятад, Монголын харилцаа хөгжлийн таатай чиг хандлагатай байгаа бөгөөд бодит хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Элчин сайдын яам цаашид ч “ард түмний төлөөх дипломат үйл ажиллагаа” үзэл санааг тууштай хэрэгжүүлж, хилийн чанад дахь хятад иргэддээ улам олон бодитой, үр өгөөжтэй ажлуудыг хэрэгжүүлэх болно. Нийт хятад иргэд эх орноо сэтгэл зүрхэндээ тээж, салан тусгаарлахыг тууштай эсэргүүцэж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн замд хөл нийлүүлэн алхаж, Хятад, Монголын найрамдлын гүүрийг хамтдаа бүтээн байгуулахыг хүсье гэв.

Монгол-Хятадын найрамдал сургуулийн багш, сурагчид болон Монгол Улсад суугаа хятад иргэдийн төлөөлөл урлагийн тоглолт үзүүлэн сонирхуулж, аугаа эх орон цэцэглэн хөгжихийн ерөөл дэвшүүллээ.